Амарч зугаалж болно, гэхдээ цэвэрхэн зугаалаач ээ аялагчдаа
Сүүлийн үед хөдөө гадаа амарч зугаалж яваа иргэд хогоо ил задгай хаяж байна гэсэн пост, бичлэг их харагдах болов.

Амарч зугаалж байгаа нэрийдлээр байгаль орчноо бохирдуулж, идэж уусан эдэлж хэрэглэсэн зүйлсийнхээ хогийг тэр чигээр нь хаяад явдаг ухамсар дорой, муухай үйлдэлдтэй аялагчид их байна. Байгалийн сайхныг харж, үзэж эрч хүчээ сэлбэж нэмэх гэж зугаалдаг юмуу, эсвэл хог тарих гэж явдаг юмуу. Ёстой мэдэхгүй юм. Хөдөө гадаа явахдаа хогоо уутлах уутаа сайн бэлтгэж гарч байгаач, эсвэл тусгай хогийн цэгт хогоо бөөгнүүлж хаядаг байя.

Тухайлбал, манай дотоодын аялагчид “Хар зүрхний хөх нуур” орчмын ой модыг хогийн цэг болгожээ. Манайхан өөрсдөө ингэж хогоо зах замбараагүй хаяхаас, гадаадын аялагчид хэзээ ч ингэж хаяхгүй шүү дээ.

Аялагчдадаа аялж зугаалж, амарч цэнгэж болно. Хамгийн гол нь иргэн хүнийхээ хувьд хариуцлагатай ухамсартай байж хогоо ил задгай хаяхаа л больчих.

Таны хаясан хог хаягдлаас гарах муу үр дагавар, үйлдлүүд олон бий. Жишээлбэл, хаясан архины шил, хуванцар савнаас гал түймэр гарах магадлалтай, хаясан гялгар уутанд шувуу ан амьтан орооцлогдож үхэж магадгүй. Тиймээс хариуцлагатай байхыг л хүсье, өөр ч хүсэх гуйх зүйл алга байна шүү.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зз 2018-06-20 07:55:58
    арай ч дээ. байгаль ээж маань биднийг харж байгаа шүү дээ. Аваад очиж болсон юм, ачаад буцааж явж болно доо.
  • nygel bygdiig hiij harailgaj hebtej yuni 2018-06-19 08:54:15
    Mongoliin tarhi ni chylyyjsan tenegyyd yaj soyoltoi amrah be?ta nar eersdiigee har l daa!!!hrenees iluu bolood hoorondoo arsaldaad hed naslah bilee!nygel bygdii...