Б.Булган Хуульзүйн сайдад захидал хаяглажээ
Тагнуулын ерөнхий газарт удаа дараа шалгагдаж, дуудсан цагт нь ирж байцаалт өгч байгаа Б.Булган ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид захидал бичсэн асуудлыг өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан олон нийтэд мэдээлэв.

Тэрбээр “С.Зориг агсны гэргий Б.Булган Үндэсний аюулгүй байдлын гишүүд болон Хүний эрхийн дэд хорооны гишүүдэд захидал хүргүүлсэн. Энэ захидал нууц захидал биш ээ.

Удахгүй хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд ил болгоно. Уг захидалд Б.Булган буюу С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн цорын ганц амьд гэрч нь одоо ял аваад буй гурван хүнийг танихгүй гэж бичсэн байсан. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй хэсгийг нь ил болгоно. Улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнд холбогдох хэрэгт гэмгүй хэдэн залуус хилсээр шийтгэгдээд жинхэнэ гэмт хэрэгтэн ард нь үлдэхийг ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй” гэж ярилаа.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ard 2018-06-20 12:28:38
    Bulgan huligan,arhichin b.san hun,zalnaa,zalna.itgej b.gui shuu Medereliig ni emchid shalguulmaar ym Zahialagchtai,hamtarsan bolovuu,ehner bish,nohtsoj b.san ...
  • Vbghyfdresxcvb 2018-06-20 03:41:00
    Цорын ганц гэрч Булган гэрчтэй хэрэг яагаад илэрдэггуй сонин энэ хун хамтран зохион байгуулсан илэрхий байхад олон жил худлаа жужиг тавиад явах юмдаа Булган
  • баачка 2018-06-19 10:14:42
    элбэгдорж, түүний суганы бөөс хурц нарын л хийсэн асуудал
    • Өө 2018-06-19 12:29:29
      МАН, Ш.О, Мөрөн, Нямка нар хийсэн гээ биз дээ. Нямка үхээд сандраад гүйгээд Батзандан гэдэг бөөсөө тавьсан гэж байгаа
    • С.Зориг агсаны эрхийг хамгаалаач 2018-06-19 12:26:33
      С.Зориг агсан амиа алдсан нь үнэн. Булган алуурчдын хамсаатан нь үнэн. 20 жил дуугай байчихаад одоо л өөрийг нь яллагдагч болгонгуут гэнэт өөр юм яриад эхлэх.
      • уншигч 2018-06-19 17:37:09
        Тий шүү. 20 жил яагаад таг дуугуй байв. Гэнэт ухаан орсон юм шиг юу болов? Хүний хань л юм бол энэ хугацаанд үсээ цайтал тэмцэх ёстой байсан. Жүжиг.
  • зочин 2018-06-19 09:45:56
    Шүүгч, прокурор, тагнуул, мөрдөгч нарын бузар булай дэлгэгдэнэ.Бусармаг Дээдсийг хамгаалж ядарсан доодсыг доромжилдог шүүх засаглалд бүх бузар булай архагшсан
  • зочин 2018-06-19 08:35:11
    Булганыг хамгаалах хэрэгтэй дээ,,, Гэрчүүдийг устгаж ирсэн гэж бичсэн байсан хэвлэлд
  • Дэрмээ 2018-06-19 08:08:17
    Зөв одоо л дууграх хэрэгтэй. Элбэг, Батүүл 2-ын үнэн нүүрийг илчил. Бурхан харж байгаа шүү Булгаан
    59.153.87.162
    Мэдэгдсэн Хариулах
    • Мэнгэт 2018-06-19 12:28:19
      Ш.О агсаныг захиалагч гэдгийг нь мэддэг хамгаалж ирсэн мэнгэт сайдыг шалгаачээ
    • 100 2018-06-19 12:27:08
      Алуурчин Булган шийтгэлээ хүлээ!!!
  • Бат 2018-06-19 06:54:50
    Хууль шүүхийхэний үнэн царай ядарсан ард түмэнд яаж ханддагын том илрэл энэ буюу
  • Зочин 2018-06-19 05:55:35
    Булганы мэдүүлгийг одоо үнэнд тооцоход хэцүү байхоо.