Элсэлтийн ерөнхий шалгалт эхлээд дөрөв дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөө өглөө 09.00 цагт Монгол хэлний шалгалт болох хуваарьтай байсан. Гэвч Яармагийн гүүрэн дээр гарсан зам тээврийн ослоос болж олон хүүхэд шалгалтаасаа хоцорсон талаар эцэг эхчүүд фэйсбүүк хуудастаа бичиж байна.
Тодруулбал, Нисэх, Яармаг, Өлзийт, Морин чиглэлээс ирж явсан хүүхдүүд шалгалтаасаа хоцорсны улмаас шалгалт авах сургууль нь үүдээ барьж, оруулаагүй гэнэ.
Хэдийгээр зам тээврийн осол гарсан нь хэцүү ч олон олон хүүхдийн ирээдүй хэцүүдлээ” хэмээн эцэг эхчүүд гомдоллож байгаа талаар нэгэн иргэн цахим хуудсандаа мэдээлэл оруулсан байсан юм.
Тэгвэл энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс тодруулахад “Олон хүүхэд шалгалтаасаа хоцорсон гэдэг нь ташаа мэдээлэл. Нэг хүүхэд л өглөө замын түгжрэлээс болж шалгалтаасаа хоцорлоо гэж манай төв рүү утсаар ярьж гомдол гаргасан. Манайх дүрэм журмынхаа дагуу явах болохоор ямар ч арга байхгүй.Нэг хүүхэд болохоос нэлээн олон хүүхдийн эрх ашиг, хөдөлмөр хөндөгдөөгүй болохоор тэр хүүхдийг шалгалтад оруулах боломжгүй. Яагаад гэвэл шалгалтын материал, сэдэв задарсан байхад гаднаас ямар ч хүүхэд оруулах боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Магадгүй тэр хүүхэд гаднаас шалгалтын материал, сэдвээ аваад орж ирж байгаа ч юм билүү мэдэхгүй шүү дээ. Ямар ч шалтгаан байсан оруулах боломж байхгүй” гэлээ.
Харин Замын цагдаагийн газраас дээрх ослын талаар тодруулахад "Яармагийн гүүрэн дээх түгжрэл үүсгэсэн осол гарсан нь үнэн. Одоо замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна" гэв.
О.Сайхан
Оллоо.mn