“Их түмэн санаачилга” хөтөлбөрийн Зөвлөлдөх хорооны уулзалт болно

Их Түмэн Санаачилга (ИТС) хөтөлбөрийн Зөвлөлдөх хорооны уулзалт, түүний дагалдах уулзалт, хурлуудыг Сангийн яам, ИТС-ын ажлын албатай хамтран зургадугаар сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын “Best Western Tuushin” зочид буудалд зохион байгуулна.

Энэхүү хуралд хөтөлбөрийн гишүүн орнууд болох Монгол Улс, БНХАУ, БНСУ, ОХУ-ын  сангийн яам, худалдаа, эдийн засгийн яам, Эксим банкнуудын удирдах албан тушаалтнууд, хөтөлбөрийн хүрээнд хамрагдаж буй орон нутгийн засаг, захиргааны нэгжүүдийн удирдлагууд, судалгааны байгууллагуудын нийт 100 гаруй төлөөлөгчид оролцоно.

Хурлын эхний өдөр буюу зургаугаар сарын 21-ний өдөр Сангийн яам, Монгол Улсын хөгжлийн банкны санаачлагаар “Хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүд: Санхүүгийн хамтын ажиллагааны санаачлага сэдэвт дээд хэмжээний хэлэлцүүлэг”- ийг өрнүүлэх бөгөөд хэлэлцүүлгээр үндэсний хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төрөөс баримтлах бодлого, тэр дундаа тэргүүлэх чиглэлийн салбар болох Хөдөө, аж ахуй, уул уурхайн салбарын санхүүжилтийн боломжуудын талаар хэлэлцэнэ. Хэлэлцүүлэгт дээрх төлөөлөгчдөөс гадна Монгол улсад суугаа элчин сайдын яамдууд, олон улсын санхүүгийн байгууллагууд болох хөгжлийн түншүүд оролцоно.

Хурлын хоёр дахь өдөр буюу зургадугаар сарын 22-ны өдөр ИТС-ийн Зөвлөлдөх хорооны уулзалт зохион байгуулагдах бөгөөд хурлаар Зүүн хойд азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн үйл ажиллагааны ахиц, дэвшил, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар ярилцана.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.