Хөлбөмбөгийн хаалга унаж, нэг хүүхэд амиа алджээ
БЗД-ийн нутаг дэвсгэр Шархадны эцсийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж, 11 настай хүү цохиулж газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр орой 18.00 цагийн үед гарчээ. Энэхүү харамсалтай хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Тодруулбал, 79 дүгээр сургуулийн тавдугаар ангид сурдаг хүү эмээгээсээ “Хөлбөмбөг тоглочихоод, удахгүй ороод ирье” гэж гуйж гараад цаг ч бололгүй амиа алдсан байна. Хамт тоглодог хүүхдүүдийн хэлснээр, тус талбайн хөлбөмбөгийн хаалга байнга унадаг байсан бөгөөд унахаар нь буцааж босгоод тоглодог байсан гэнэ. Харин сургуулийн захиргаа болон биеийн тамирын багш нь талийгаач хүүгийн ар гэрийнхэнд дээрх хаалгыг 14 хоногийн өмнө гагнасан байсан гэж хэлжээ.

Золгүй байдлаар амиа алдсан хүүгийн эгч цагдаагийн газарт мэдүүлэг өгөхдөө “Дүү маань хөлбөмбөг тоглох дуртай, спортын төрөлд авьяастай хүү байсан. Өдөржин гэртээ амарч байгаад ганц цаг хөлбөмбөг тоглочихоод ирье гэж гэрээсээ гараад эргэж ирсэнгүй харамсалтай байна. Бид гомдолтой байгаа. Хэрвээ энэ хөлбөмбөгийн хаалганы төмөр нь унадаг байсан юм бол манаач энэ тэр нь хүүхдүүдийг талбай руу оруулахгүй байхгүй яасан юм бэ. Ийм осолтой байсан юм бол яагаад янзлаагүй юм бэ. Одоо тэгсэн чинь сургууль амарчихсан байсан. Бид зохих журмын дагуу шийдвэрлэнэ гэсэн хариу хэлж байна. Үнэхээр гомдолтой байна. Би хэрэг болсныг дуулаад ирсэн. Би дүүгээ ч харж амжсангүй. Дүүгийн минь цогцсыг шүүх шинжилгээнийнхэн ирээд машиндаа хийчихсэн байсан. Унасан төмөр хаалга, газраар урссан цусыг л харлаа. Үнэхээр хэлэх үг алга” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-06-19 06:59:34
    харамсалтай, Хүүхэд тоглох газар олдохгүй хэцүү юмаа, Гэртээ хорид сууж бдаг юм уу яадиин,
  • зочин  2018-06-19 03:56:17
    хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах талаар сургууль юу хийдэг байнаа
  • Бат 2018-06-19 03:47:07
    үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм
  • Зочин 2018-06-19 03:19:48
    Бид энэ олон асуудлын том жижиг хамаагүй зүгээр л нэгээс нь барьж аваад нэгмөсөн шийдэх хүртэл нь зууралдах ёстой юм.