Говийн Их дархан цаазат газарт дөрвөн тахь нутагшуулна

Олон Улсын Тахь Групп нь Монгол улсын Засгийн газар, БОАЖЯ, Бүгд Найрамдах Чех улсын “Хөгжлийн хамтын ажиллагаа”-ны хүрээнд ховордсон ан амьтдыг нөхөн үржүүлэх, хайрлан хамгаалах зорилгоор Монголд “Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Уг төслийн хүрээнд зургадугаар сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Чех улсын Прага хотын Амьтны хүрээлэнгээс дөрвөн тахийг (гүү) унаган байгальд нь буюу Говь-Алтай аймгийн Говийн Их Дархан Цаазат газрын Б хэсэг, Тахийн тал, Тахийн усанд нутагшуулахаар болжээ. Ингэхдээ дөрвөн тахийг Чех улсын цэргийн нисэх хүчний "CASA" агаарын хөлөг онгоцоор Монгол руу тээвэрлэж, Ховд аймгийн Булган суманд авч ирэх юм байна.

Олон Улсын Тахь Групп нь 2011 оноос хойш нийт 28 тахийг эх нутагт нь тээвэрлэж, нутагшуулсан бөгөөд одоогийн байдлаар Говийн Их Дархан Цаазат газрын Б хэсэг болон орчны бүсэд 230 орчим тахь нутагшиж байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-06-19 04:55:59
    Одоохон усны асуудал босох болоод байхад энэ зэрлэг адгуус яах вэ
    112.72.14.138
    Мэдэгдсэн Хариулах