Н.Эрхэмбаяр дифийн залуучуудын дэлхийн аварга боллоо
Сонсголын бэрхшээлтэй иргэд буюу дифийн бөхийн төрлүүдийн ДАШТ зургадугаар сарын 12-18-ны өдрүүдэд ОХУ-ын Владимир хотод болж өндөрлөлөө.

Сүүлийн өдөр буюу өчигдөр чөлөөт бөхийн залуучуудын 61 кг-ын жинд “Самсун-2017” дифлимпийн наадмын мөнгөн медальт, 2016 оны өсвөр үеийн дэлхийн аварга, Өвөрхангай аймгийн "Их Монголын хүчтэн" дэвжээний тамирчин Н.Эрхэмбаяр дөрвөн барилдаан хийж бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж алтан медаль хүртсэн баяртай мэдээг дуулгалаа.

Өмнөх өдөр нь насанд хүрэгчдийн ангилалд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан тэрбээр хэсгийн барилдаанд Болгарын Дилиан Димитров, Туркийн Махирсан Юурт, хагас шигшээд Казахстаны Йершат Жанабил, алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Магомед Магомедов нарыг тус бүр оноогоор цэвэр ялжээ.

Өдгөө 19 настай Н.Эрхэмбаяр дифийн ДАШТ-ээс ийнхүү өсвөр үе, залуучуудын ангилалд түрүүлж Монголын чөлөөт бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээв.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.