Нийслэлд ой хээрийн түймэр гараагүй байна
Өнөөдрийн байдлаар нийслэлд ой хээрийн түймэр гараагүй байна гэдгийг албаныхан хэлж байна.

Тиймээс хотын ойролцоо амарч зугаалахдаа, ил гал түлэхгүй байхыг, мөн архины шил, усны саваа хээр хаяхгүй байхыг анхааруулж байна.

Харин өнгөрсөн онд Нийслэлийн хэмжээнд 18 удаагийн ой хээрийн түймэр гарч байжээ.

Орон нутгийн хэмжээнд хэд хэдэн аймагт ой хээрийн түймэр гарсан бөгөөд зарим аймагт олон давтамжтайгаар гарсан гэдгийг онцолж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахад хүндрэлтэй байсан гэнэ. Учир нь машин техник явах боломжгүй битүү шигүү ой мод руу онцгой байдлын албаны 260 гаруй алба хаагч 20 гаруй хоног ажиллаж байж түймрийг унтрааж цурманд оруулжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.