Монгол бөх цэвэр байвал, төр ариун байна гэв үү
УИХ-ын гишүүн А.Сүхбат Монголын үндэсний бөхийн холбооны маргаан, Их эеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Монголын үндэсний бөхийн холбооныхон маргаантай асуудалд цэг тавих үүднээс өнгөрсөн баасан гарагт уулзжээ.

Уулзалтаар бөхийн холбоо эв зүйгээ олж, баяр наадмаа сайхан зохион байгуулах, наадмын дараа Их эе хуралдааныг зохион байгуулж, шинэ удирдлагаа сонгох нь зүйтэй гэж ярилцаж, тохиролцсон байна. Түүнийг мэдээлэл хийсний дараа Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ч тайлбар хийсэн. Учир нь УИХ-ын гишүүн А.Сүхбат мэдээллийнхээ үеэр Үндэсний их баяр наадмаар бөхчүүдийн дунд үймээн үүсч, зарим бөх барилдахгүй бол хариуцлагыг нь Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хариуцна гэсэн юм.

Ингээд тэдний байр суурийг хүргэе.
 


УИХ-ЫН ГИШҮҮН А.СҮХБАТ: БӨХЧҮҮДИЙГ ХАЛХ, ДӨРВӨД, ЗҮҮН, БАРУУН АЙМГУУДААР НЬ ЯЛГААД БАЙВАЛ БАРИЛДАХГҮЙ ШҮҮ



Баасан гарагийн уулзалтаар бөхчүүд үл ойлголцлоо эцэс болгож, Монгол бөх ариун байвал, төр цэвэр ариун байна гэдэг зүйлийг ярилцаж, ойлголцсон. Хоёр тал эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурахаар тохирсон ч Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын гарьд Д.Рагчаа тэргүүтэй бөхчүүд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ аварга зөвшөөрөөгүй гэх шалтгаанаар гарын үсэг зураагүй. Дархан аварга нүүрэн дээрээ эвлэрэх асуудал ярих боловч үйлдэл нь өөр байна. Монголын үндэсний бөхийн холбоо ард түмний өмч, өв их соёл. Цаашлаад улсын баяр наадам эмх замбараагүй болох, гол бөхчүүд барилдахгүй байх эмх замбараагүй байдал үүсвэл, ялыг нь Дархан аварга Б.Бат-Эрдэнэ үүрэх байдалтай болж байгаа шүү. Бөхөд хайртай ард түмэн, төрөө хүндлээч гэж Б.Бат-Эрдэнэ аваргаас хүсч байна. Монгол бөхчүүдийг таслах, хагалах үйлдлээ таслан зогсоохыг хүсч байна. Монгол наадам л сайхан болох ёстой. Шадар сайд аваргуудыг хүлээн авч уулзаж, баяр наадмаа сайхан зохион байгуулах үүрэгтэй шүү гэдгийг сануулсан. Монгол бөхөд эрэмбэ, ёс дараа гэсэн айхтар хатуу зүйл байдаг. Тиймээс би өнөөдөр үнэн, шударга үнэнийг хэлж байна.

-Санал нэгдээгүй гэдгээ эвлэрэх хуралд оролцсон гишүүд юу гэж тайлбарласан юм бэ?

-Үндэсний их баяр наадам хаяанд тулсан ийм үед зөв зүйтэй сайхан зохион байгуулж, Монгол бөхчүүд эвдрэлцээгүй, Их эеээ амжилттай зохион байгуулах асуудлыг ярилцсан. Хоёр талаас уулзсан бөхчүүдээс ямар ч эсэргүүцсэн байдал гараагүй.

-Тавдугаар сард болсон Их эе хуралдаанд танай талыг төлөөлсөн хуралдаанд яагаад хэн ч оролцоогүй юм бэ?

-Бид тэр хуралдаанд оролцох, ойлголцох боломж байгаагүй.

-Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарсан уу. Таны биед халдсан асуудал юу болсон бэ?

-Бөхчүүд бэлтгэлдээ гарсан байгаа гэсэн.

Бөхчүүдийг халх, дөрвөд, зүүн, баруун аймгуудаар нь ялгаад байвал барилдахгүй шүү гэдгийг хэлж байгаа юм.

-Допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй гээд байгаа. Бөхийн холбоо маргаантай ийм үед допинг хэрэглэсэн гэх бөхчүүд барилдах уу?

-Энэ допингийн асуудалд бас л Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй холбоотой. Хэний нэр төрийг гутаах, хэнийг барилдуулах вэ гэдгийг Б.Бат-Эрдэнэ аварга л шийдэж, зохион байгуулж байна. Гарьд Бат-Орших “Би допинг хэрэглээгүй, Увс аймгийн бөх гэдгээрээ л гадуурхагдаж байна" гэж хэлсэн. Энэ мэт бөхчүүдийн нэр төрд халдсан ийм үйлдлүүдээс салах ёстой. Допингийн асуудалд цэг тавих, эсэргүүцэх ёстой. Гэхдээ олон улсад итгэмжлэгдсэн лабораторид хийгдсэн, цаг хугацааны хувьд ч тухай бүрт нь шийдэх ёстой. Ер нь цаашдаа тав давсан биш бүх бөхөөс допингийн шинжилгээ авдаг болох ёстой.

-Ерөнхийлөгч бөхчүүдийг эвээ олж чадахгүй бол Бөхийн өргөөг төрийн мэдэлд авч. зарим бөхийн цолыг хураана гэсэн. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Ард түмний хөрөнгө оруулалт болон төрийн хөрөнгө оруулалт буюу 1.6 тэрбум төгрөгөөр боссон. Гэтэл өнөөдрийг хүртэл Бөхийн өргөөний тайлан байдаггүй. Тэгэхээр Бөхийн өргөө ард түмний хөрөнгөөр боссон бол тайлангаа ч гэсэн үнэн зөвөөр л тайлагнах ёстой.

-Бөхийн холбооны маргааны цаад утга учир нь Бөхийн өргөөний маргаан гэж шүүмжлэх хүн олон байна?

-Ер нь Нямдорж, Г.Данзан, Б.Бат-Эрдэнэ гэсэн хүмүүс ийм л ойлголт төрүүлээд байгаа юм. Тийм зүйл байхгүй. Өргөөнөөс болоод хэрүүл маргаан гараад байгаа биш олон жилийн үзэл бодол, халх, дөрвөдөөр нь хуваасан маргаанаас үүдэлтэй. Төр өмчөө мэднэ, ард түмэн өмчөө мэднэ. Бөхийн өргөө бол Монголын үндэсний бөхийн холбооны өмч.

 

ДАРХАН АВАРГА, УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ: УЛСЫН НААДАМД ОРОЛЦОХ ХҮМҮҮС НЬ ОРОЛЦООД, АВДАГ ЦОЛОО АВААД ЯВАХ БАЙЛГҮЙ



Бид ээлжит чуулганаа зохион байгуулсны дараа санал нийлэхгүй байгаа хүмүүстэйгээ уулзаж, шинэ бүрэлдэхүүнээ танилцуулж, тайлбараа хэлсэн. Нөгөө талаас Л.Чинбат, А.Сүхбат нарын байр суурийг сонсч, би өөрөө ч дахин Монголын бөхийн холбооны даргад нэр дэвшихгүй гэдгээ ч хэлсэн. Бид бол байнга санаачилга гаргаж, Цэцдийн зөвлөл, Их эеэ хуралдуулах гээд асуудлуудаа ярилцаад шийдсэн. Үүний дагуу Их эе хурлаа зохион байгуулахаар 11 хүний бүрэлдэхүүнтэй, олонхоороо шийдэх боломжтой хурлын комисс байгуулсан.

Гэвч нөгөө талаас заан Ж.Ганболдыг эсэргүүцээд эхэлсэн. Түүнээс хойш эв зүйгээ олох, саналаа илэрхийлсээр ирсэн. Түүний дараа Л.Чинбат аваргуудтай уулзсан. Тэр уулзалтаар Цэцдийн зөвлөлийн даргаар Ү.Хүрэлбаатар, Б.Гантогтох нарыг томилох саналаа илэрхийлэхэд нь бид хүлээн зөвшөөрсөн. Гэвч өмнөх саналуудаа өөрчилж, дахин өөр хүмүүсийг нэр дэвшүүлэх, солих асуудал ярьж эхэлсэн. Бидний зүгээс тэдний тавьсан саналуудыг Их эе хурлаараа шийднэ гэдгээ тайлбарласан. Ийм л нөхцөл байдалтай байна.

-Наадмаас өмнө Их эе хуралдахгүй нь. Тэгэхээр энэ жилийн наадмаар маргаангүй, үймээнгүй наадам болох уу гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Хэрэв бөхчүүд барилдахгүйд хүрвэл хэн хариуцлага хүлээх вэ?

-Баяр наадмын комиссын дарга аваргуудыг хүлээн авч уулзсан. Аваргууд зөрчилдөөд байгаа зүйл байхгүй. Монгол бөхийн жудаг, уламжлалаар үлгэрлэсээр ирсэн. Төрийн баяр наадам хуулиараа зохион байгуулагдаад ирсэн. Барилдаанд оролцохгүй гэх бөх гарахгүй байх. Хэн нэг нь оролцохгүй бол оролцох хүмүүс нь оролцоод, авдаг цолоо аваад явах байлгүй дээ.

Хамгийн ноцтой асуудап бол допинг. Хуучин бөхийн холбоо л допингийн асуудлыг гаргаж ирж, асуудалд өөрөөр хандаад байгаа юм шиг мэдээлэл өгөөд байх юм. Допингтой холбоотой асуудлыг хэдхэн сайн дурын хүмүүс ТББ хийж, хүмүүсийн эрхэд халдаж байна гэх буруу ойлголтыг яриад. байгаа. Гэтэл Монголын допингийн байгууллага дэлхийн Допингийн эсрэг байгууллагын салбар байгууллага гэж бий. Энэ байгууллага бүх л спортын тамирчдаас допингийн шинжилгээ авдаг. Допингтой холбоотой асуудал дээр хатуу байр суурьтай байгаа. Өнөөдрийг хүртэл бид эв, зүйгээ олохын төлөө ажиллаж байгаа гэдгээ үргэлж илэрхийлж байгаа.

-Монголд анх удаа допинг хэрэглэсэн, ийм асуудалд нэр холбогдож байсан анхны бөх нь А.Сүхбат аварга. Тухайн үед түүнд ямар нэг хариуцлага хүлээлгэж байсан уу?

-Огт тооцож чадаагүй. Одоо яг тийм маягаараа явж байна. Эмчийн магадлагаа гаргуулаад түүгээрээ асуудлаа шийдүүлэхээр явж байгаа. Дэлхийн аль ч спортын төрөлд байдаггүй зүйл. Допинг нэгэнт илэрсэн бол түүнийг нь эсэргүүцдэг улс, тамирчин байхгүй.

Өглөөний сонин
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • galaa 2018-06-22 10:00:00
    Наадмаар бөх барилдахгүй байсан ч яадаг юм бэ. Бөхчүүд өөрсдийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ. үзэгчгүй бол хэн ч биш л болно биз дээ
  • монгол хvv 2018-06-22 01:46:40
    Допинг хэргэлсэн бехийн цол хураах аянг Сvхбатаас эхлvvлье. Бехед шударга есыг тогтоое. Залуустаа vлгэрлэе.
  • Монгу 2018-06-20 13:37:11
    Бох тор биш улс тор ч биш, бугд хун ялгаатай нь хуч тэнхээтэй, удаан болхидуу ойлгоцтой, монгонд алдар нэрэнд дуртаа, монголын иргэн
  • нүд чих 2018-06-20 08:59:15
    Сүхбатын ухаан санаа эрүүл бишээ.Намайг зодсон гээд хүзүүгээ улаан болгочихсон зурагаа тавиад байсан.Энэ тухай сэтгүүлч асуухаар юу ч хэлэхгүй бултаад.
  • Иргэн 2018-06-20 02:31:46
    Допинг Сүхбат допинг хэрэглэсэн бөхчүүдээ дэмжиж байна. Допингийн төрлийн эм хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг хассан нь зөв. Ард түмнийг допингоор хуурч болохг...
  • Zochin  2018-06-19 15:25:04
    Dopingtei bohchuudiig 2jil naadamd barildah erhiig n hasah hergtri.boh shudarga baij buh niiteeree shudarga bn
  • элбэг 2018-06-19 12:13:39
    барилдах нь барилдаад барилдахгүй нь болино л биз хэнийг хохироох гээд байгаа юм болоо энэ сүхбат
  • өлзий 2018-06-19 11:21:03
    Яг яаж ялгаад байгаа юм бэ. Жижиг чи юунд худал бурна вэ. Та хэдийн явуургүй аргад орох хүн Увс аймгаас барилдаж байгаа залуучууд л орно бусад нь та нарыг
  • Mongol behed bolood baigaa nehzel bol Ba 2018-06-19 08:48:03
    Heden setgyylchid ardyydiig hoorond ni hereldyyldeg zamtai bolj dee!!!Bayanmenh gyai zeb zeneglej ene ylas orondoo hed naslahiig bodmoor yum hezee yheheen meder...
  • Гарц 2018-06-19 08:28:59
    Баянмөнх, Сүхбат нар олонхи болж чадахгүйгээ мэдэж байгаа тул элдэв шалтаг тоочоод хэрүүл хийгээд байна. 2-р улиралд багтаан хийхээр зарласан хурлаа л хийчих. М...
  • Бөх сонирхогч 2018-06-19 08:23:52
    Халх дөрвөдөөр нь ялгалаа гэдэг хэл амыг Баянмөнх л байнга чалчиж ирсэн. Үнэндээ Мөнхбат аварга 4 түрүүлж байж, Баянмөнх 2 түрүүлээд авч байсан, эхлээд Баянмөнх...
  • Дорж 2018-06-19 08:04:45
    А.Сүхбат аварга минь ишиг эвэрээ ургахаар эхийгээ мөргөнө гэхчээр илүү юм ярихаа больвол таарна. таныг ард түмэн дэмжсэн гэтэл авгай, нам сольж хэрүүл хийхээ...
  • Иргэн 2018-06-19 07:54:57
    Бөхчүүд нь барилдаад бөхийн холбооны хэрүүлээ хийгэд явж байхгүй дээ, яана даа УИХ-ын гишүүд минээ.
  • Bat 2018-06-19 06:46:00
    Baterdene bolioroo
  • Кросс 2018-06-19 06:32:10
    Наадамаар бөх барилдахгүй байхад ард түмэн хохирохгүй, харин бөхчүүд л хохирох байх
  • хэхэ 2018-06-19 06:10:09
    нээг их төрд хэрэгтэй зайрангууд гарч гэнэ, хээцсс.... Монгол бөхийн соёлдоо л хайртай ард түмэн тулдаа та хэдэн тарган тэнэг бацааны толгойг илээд байж байна.
  • zochin 2018-06-19 04:55:00
    А.Сүхбат битгий худлаа ярьж алцганаарай.Бөхийн хагарлыг анх 1998 оноос чи өөрөө эхлүүлсэн шүү. Өөрийнхөө зуурсан нялцгай гурилыг өөр тийш нь аваачиж битгий нааг...
  • зочин 2018-06-19 04:53:41
    Бат-Эрдэнэ аваргын зөв, наадам хүртэл яаж их эе хийж амжих вэ. Сүхбат хэзээнээсээ эрх хүүхэд шиг аашилдаг, одоо ч хэвээрээ . Баянмөнх та 2 зайлвал бөх цвэршинэ...
  • зочин 2018-06-19 04:21:38
    Монгол бөхөд чи цэвэр байгаагүй шүүдээ. анхны бохирыг чи үүсгэсэн шүүдээ Одоо биеийнхээ байгааг хардаа. бөх сонирхдог бүхэн мэдэж байгаа. ИЧИЖ, УХААРЧ амьдар
  • Дондог 2018-06-19 03:22:07
    Бат-Орших өөрөө допингийн төрлийн эм хэрэглэснээ хүлээсэн байтал Сүхбат чи юу яриад байна аа !!! Бүү хор хутга!Бат-Эрдэнэ аваргын зөв шүү. Баянмөнх, Сүхбат гэж ...
  • bid 2018-06-19 02:38:59
    Zugeer l ter ordniig n tord avchihaad yatsgaakgiig khartsgaal daa
  • aa 2018-06-19 02:18:26
    допинг сүхбат баянмөнх 2 хор найруулж хов ярисаар байгаад залуучуудын толгойг эргүүлж гүйцлээ та 2 зайлчихвал Монгол бөх уламжлалынхаа дагуу зүгээр л байх болн...
  • Бат 2018-06-19 02:15:50
    21-р зуунд хөлсөө арчих алчуургүй ганц спорт өмнөөс нь ичмээрээ
  • Tttt 2018-06-19 02:12:42
    Allah minu, sain bolno doo
  • зочин 2018-06-19 01:59:54
    Өөрсдийгөө их юманд бодсон бааснууд. Монголын төр цол олгосон юм чинь хураагаад авч бас болно.
  • onjooh heregtei  2018-06-19 01:59:22
    hashraah zorilgoor 1 jil onjoovol yasan yum, heruuliin uchraa olohgui bol magadgui ene ih osh honzon hunii ami nasand hurch medne.
  • зочин 2018-06-19 01:52:57
    Бөхчүүдэд их учир байнаа. Их л хөрөнгө мөнгөтэй аархуу улс харагддаг. Ямар ясаа булаацалдаж хэдэн сар жилээр хэрүүл нь тасардаггүй байнаа. Тэр ордныг нь төрд а...