Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувийг цөлжилтийн аюул нөмөрчээ
Монгол орны цаг агаар ердөө хоёрхон жилийн дараа буюу 2020 он гэхэд бараг таван градусаар дулаарах судалгаа гарсан. Бүр хэтийн байдлаар буюу 50 жилийн дараа манай орон Сахарын элсэн цөл шиг хуурайшиж, Африк шиг халах хэмжээнд хүрнэ гэсэн таамаг бодитоор биелэх магадлал улам бүр нэмэгдсээр байна. Цөлжилт зөвхөн Монголыг залгиж эхлээгүй.
 
Уур амьсгалын өөрчлөлт, дулаарал дэлхийн олон оронд гамшиг дагуулж, хуурайшил, цөлжилтийн хамрах хүрээ маш хурдан тэлсээр байгаа. Цөлжилт, газрын доройтолд өртөмтгийд тооцогдох хуурай, гандуу бүс нутаг дэлхийн эх газрын нийт нутгийн 41 хувийг эзлэх болсон бөгөөд энд хоёр тэрбум хүн амьдарч байна. Цөлжилт, газрын доройтлоос үүдсэн эдийн засгийн хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрчээ. Манай улс Төв Азийн орнуудаас хамгийн ихээр цөлжсөн улсуудын тэргүүнд бичигдэж байна.
 
Судалгаагаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувьд нь цөлжилтийн аюул учирчээ. Тодруулбал, Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртжээ. Өмнөговь аймгийн Номгон, Мандал- Овоо, Цогт-Овоо, Өвөрхангай аймгийн Баруун-Баян-Улаан, Бүрд, Баянхонгор аймгийн Баян-Овоо, Бөмбөгөр, Богд, Говь- Алтай аймгийн Төгрөг сумдын нутаг цөлжилтийн хүчтэй зэрэглэлд багтдаг байна. Нутаг дэвсгэрийн хувьд говийн бүс нутагт байгалийн хүчин зүйлс, зүүн бүсэд хүний нөлөө давамгайлсан нь их байдаг аж.
 
Уг нь цөлжилттэй тэмцэх арга хэмжээнд зориулж зарцуулдаг улсын төсвийн хөрөнгийн хэмжээ сүүлийн жил үүдэд тасралтгүй өссөн. Мөн олон улсын байгууллага, донор орнуудын тусламж дэмжлэгийн мөнгөн дүнг тооцвол маш их тоо гарна. Гэвч үр дүн нь хангалтгүй. Томоохон төслүүдээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль хамгаалах сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Японы “J-Green” байгууллагаас “Газрын тогтвортой менежмент”, “Бэлчээрийн тогтвортой менежмент”, “Цөлжилтийг сааруулах төсөл”, БНСУ-ын “Ногоон хэрэм” зэргийг дурдаж болно. Гэвч эдгээр нь үр дүнгээ өгөөгүй нь жилээс жилд нэмэгдэж байгаа цөлжилтийн тайлан мэдээнээс харагдаж байгаа юм.
 
Дулааралтай холбоотойгоор мөнх цэвдгийн гэсэлт ихсээд буй. Мөсөн голуудын талбай багасах, нимгэрэх шинж тэмдэг ажиглагдаад эхэлсэн. Хэрвээ гэсэлт тасралтгүй үргэлжилбэл Монгол орны цэвдгийн хэмжээ 2080 он гэхэд ердөө таван хувь болж буурах төлөв бий. Энэ нь манай орон газрынхаа гүнээс хатаж эхлэх дохио юм.

Б.Од
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-06-20 01:56:55
    ийм байхад усан цахмлгаан станц барина гэж айлдагчид юу бодрж сууна.тур зуурын монго хэрэгтэй юу. ямаагаа багасгахгуй бол суйрнэ дээ
  • Бат 2018-06-19 08:58:17
    Аргагүй ш дээ. Ухаж төнхөөд газрын гүний усаар нүүрс, алт угааж байхад Усыг алтаар үнэлэх цаг ирнэ дээ
  • Зочин 2018-06-19 08:50:08
    Нөгөө Мад макс фури роад гэдэг кино чинь биеллээ олох нээ