Аав нь хоёр хүүхдээ аварсан ч багыгаа аварч чадалгүй, үерт урсгажээ
Энэ сарын 14-нд буюу өнгөрсөн долоо хоногт Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас дөрвөн настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Мөн 20 гаруй айлын хашаа, байшин нурж, 400 гаруй бог мал, 20 гаруй бод мал үерт урссан талаарх мэдээллийг ОБЕГ-аас өгсөн билээ. 

Амиа алдсан хүүгийн хувьд ах эгч хоёртойгоо хашаандаа тоглож байсан бөгөөд хэдхэн секундын дотор үер орж ирсэн байна. Хашаанд нь нэлийсэн ус шуугиад ороод ирэнгүүт сандарсан аав гэрээсээ гарч нь хоёр том хүүхдээ гэрийнхээ тооно дээр гаргаж, багыгаа аварч чадалгүй, хүчтэй үерийн усанд урсгасан гэдгийг эх сурвалж хэлж байна. Тэрбээр бага хүүгээ шүүрээд л алдсан гэнэ. Хэдхэн секундэд болсон гамшиг бөгөөд удалгүй хүүгийнхээ цогцсыг өөр айлын хашаанаас олсон гэх харамсалтай мэдээлэл байгаа юм.

О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-06-24 13:46:25
    Харамсмаар зүйл болжээ. Ум ма ни бад ми хум
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2018-06-19 05:42:18
    Эмгэнэл илэрхийлье. Эхлээд багыгаа авч чадаагүй л юм байхдаа
    203.217.138.2
    Мэдэгдсэн Хариулах