Он гарсаар 163 хүн автын ослоор амь насаа алджээ
Урин дулаан цагт хөдөө гадаа амарч зугаалахаар явсан иргэд замын хөдөлгөөнд хурд хэтрүүлж явснаас болж осолдож, амиа алдах хэргүүд нэмэгддэг байна. Ялангуяа орон нутгийн замд автомашинтайгаа осолдож амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн тоо их өндөр гардаг байна.

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхгэрэл “Цагдаагийн байгууллагаас гаргасан статистик мэдээллээр зуны саруудад зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байдаг. 2018 он гарсаар улсын хэмжээнд 163 хүний амь нас хохирсон байна.

Ослын 76 хувь нь орон нутгийн замд бүртгэгдсэн. Орон нутгийн замд гарч буй осол нь дийлэнхдээ жолооч аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй гардаг. Иймээс Монгол Улсын гэмт хэргээс зохицуулах зөвлөл, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Авто тээврийн үндэсний төв, цагдаагийн байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтарч “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2018” аяныг зохион байгуулж байна. Тус аян нь зургадугаар сарын 20-ноос эхэлж, ирэх аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэнэ” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.