Д.Муратын асуудлыг маргааш хэлэлцэнэ
УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн УИХ-ын шийдвэрт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг парламент энэ долоо хоногт хэлэлцэхээр болжээ.

Тодруулбал, УИХ-ын 2018 оны 45,47 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг маргааш Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор, харин пүрэв гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм байна. Гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн Д.Гантулгын асуудлыг хэлэлцэх шаардлагагүй аж. Харин ийнхүү Д.Мураттай холбоотой хоригийг хэлэлцэнэ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Мурат “Ерөнхийлөгчийн хоригийг би зөв гэж үзээд дэмжиж байгаа. Би шалгуулахад бэлэн байна. Шалгуулчихаад удалгүй буцаад ороод ирнэ. Энэ бол зохиомол хэрэг. Би хэрэг хийгээгүй” гэж мэдээлэл хийсэн билээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • солиот 2018-06-19 03:54:47
    юу солиороод байгаан бэ буцаад ирнэ ч гэх шиг шодойгоо унжуулаад нутагруугаа буц баян өлгийхөн оронд нь эмэгтэй хүний өөдөөс өмдөө шувталдаггүй хүн явуулаарай
  • zochin 2018-06-19 02:38:16
    za zailaad eg ,ta naraas bolj hairan tsag demii uregdej baina