Хурдны “Талын зам”-ын бүтээн байгуулалт тун удахгүй эхлэх нь
Монгол Улсын санаачлагаар ОХУ, БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтуудын үер яригдаж байгаа “Талын зам” дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд бодит ажил болох цаг ирж байна.
Учир нь “Чингис Лэнд Девелопмент Групп – Шинэ хөгжлийн Зам” олон улсын түншлэл нь “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд”-ийг холбосон 1000 гаруй км хурдны авто замыг 2-3 жилийн дотор өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулан, 30 жилийн дараа төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэхээр болжээ. Ийнхүү томоохон бүтээн байгуулалтыг улсын төсөвт ямар нэгэн ачаалал өгөхгүй концессын гэрээгээр хувийн хэвшил хэрэгжүүлэхээр болсон байна.
Мөн концесс эзэмшигч нь гэрээг үзэглэснээс хойш 9 сарын хугацаанд нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл зураг төслийг боловсруулах, төслийн санхүүжилтийн гэрээг байгуулан эхний ээлжийн үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгийг Монгол Улсын аль нэг арилжааны банкинд байршуулсан байх зэрэг үүрэг хүлээсэн ажээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путины айлчлалын үед буюу есдүгээр сарын 3-ны өдөр Концесс эзэмшигч нь дээрх үүргүүдээ тавдугаар сарын дотор буюу хугацаанаас нь өмнө бүрэн биелүүлсэнээ Засгийн газраар дүгнүүлэн ирэх есдүгээр сарын 9-ны өдөр шав тавих нээлтийн ёслолоо хийхээр болжээ. 

Улмаар “Чингис Лэнд Девелопмент Групп – Шинэ хөгжлийн Зам” олон улсын түншлэл энэхүү бүтээн байгуулалтын ажлаа төлөвлөгөөт хугацаанд нь хийж гүйцэтгэхийн тулд намар өвлийн улиралд ч тасралтгүй ажиллахаар төлөвлөж байгаа юм байна. Энэхүү Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд гаргах бүтээн байгуулалтын төслийн барилга угсралтын ажилд ойролцоогоор үндэсний 1000 гаруй, гадаадын 30 орчим аж ахуйн нэгж оролцохоор тооцоолж байна. Мөн нийт 30-40 мянган байнгын болон түр ажлын байр шинээр бий болохоос гадна хурдны авто замыг дагаад шинэ хот суурин, тээвэр ложистикийн болон бусад үйлдвэр, үйлчилгээний шинэ төвүүд бий болно хэмээн харж байна.

Дашрамд дуулгахад, Монгол Улс НҮБ-ын Ази, Номхон далайн Нийгэм эдийн засгийн комиссын гишүүн орнуудын засгийн газар хоорондын хэлэлцээрт 2004 онд гарын үсэг зурж Азийн хурдны замын сүлжээнд нэгдэн орсон билээ. Азийн хурдны замын сүлжээ нь Японоос Турк хүртэлх Азийг Европтой холбох 141,000 км урттай авто-замын нэгдсэн сүлжээ бөгөөд үүний AH3, AH32 болон AH4 гэсэн замуудыг Монгол Улс өөрийн нутагтаа барьж байгуулах үүрэг хүлээсэн юм байна.                                     
Энэхүү Азийн хурдны авто-замын нэгдсэн сүлжээний AH3 буюу “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны авто-замыг барьж байгуулахаар өмнөх Эвслийн засгийн газар, Төрийн өмчийн хорооноос 2011 оны наймдугаар сард олон улсын нээлттэй тендерийг зарлаж байжээ. Уг сонгон шалгаруулалтад гадаад дотоодын мэрэгжлийн компаниуд, банк санхүүгийн байгууллагуудаас бүрдсэн хэд хэдэн консорциум өрсөлдсөнөөс “Чингис Лэнд Девелопмент Групп-Шинэ хөгжлийн зам” олон улсын түншлэл шалгарч, 2012 оны долдугаар сарын 31-нд Төрийн өмчийн хорооноос концессын гэрээний хэлэлцээг эхлүүлэх эрхээ авсан байна.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж ОХУ, БНХАУ болон Ази-Европыг холбосон тээврийн корридорыг байгуулж Монгол улсын нутаг дэвсгэрээр  дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавин 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ийнхүү “Чингис Лэнд Девелопмент Групп-Шинэ хөгжлийн зам” олон улсын түншлэл нь Засгийн газрын 99, 399 дүгээр тогтоолуудын дагуу 2014 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Эдийн засгийн хөгжлийн яамтай “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам”-ын концессын гэрээг үзэглэж Монгол Улсын хөгжлийн түүхэн дэх биет бүтээн байгуулалтын энэхүү төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн ажээ.
 
Г. Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батбаатар 2015-03-11 09:17:32
    Баяр хүргэе ийм том төслийг эхлүүлж байгаа Монгол залуучуудаар бахархаж байна ийм сайхан ажлыг бид дэмждэггЮй юмаа гэхэд доромжилмооргЮй байна.
    112.72.13.166
    Мэдэгдсэн Хариулах
  • ххх 2014-08-26 08:46:35
    үлгэрийн далай, хот доторх хэдэн метр замаа янзалж чадахгүй байж, тал нутгаар дүүрэн тарж бутарсан замын асфальтын хэлтэрхийтэй болох нь дээ
    202.179.20.161
    Мэдэгдсэн Хариулах