ДАШТ 2018: Шведийн баг эхний хожлоо байгууллаа
Хөлбөмбөгийн ДАШТ өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж байна.

Хэдхэн мөчийн өмнө “F” хэсгийн Швед, БНСУ-ын багуудын тоглолт болж өнгөрлөө.  
 
“Доод Новгород” цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолтод Шведийн баг 1:0-ийн харьцаатайгаар өрсөлдөгчөө буулгаж авав. Шведийн багаас хамгаалагч Андреас Гранквист 65 дахь минутад тоглолтын цорын ганц гоолыг 11 метрийн торгуулийн цохилтоос оруулж, багтаа хожил авчирсан юм.


 
Ингэснээр Шведүүд маш хэрэгтэй гурван оноог өрсөлдөгчөөсөө салгаж чадлаа. Тэд дараагийн тоглолтоо дэлхийн дөрвөн удаагийн аварга, хүчирхэг Германы багтай хийх бол БНСУ-ын баг Мексиктэй тоглоно.





Б.Од
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.