Сонсголын бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-ээс Б.Мөнх-Оргил хүрэл медаль хүртэв

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн буюу дифийн бөхийн төрлүүдийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ ОХУ-ын Владимир хотод болж байна. Насанд хүрэгчдийн тав дахь удаагийн тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин хүч үзсэн юм.

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ангилалд Армен, Азербайжан, Беларусь, Болгар, Грек, ОХУ, Монгол, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан ,Турк гэсэн 12 орны 73 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв.

70 кг-ын жинд манай улсын тамирчин Бадамсамбуугийн Мөнх-Оргил хүрэл медаль хүртлээ. Тэрбээр шөвгийн наймд Болгарын Иван Стойловыг цэвэр ялсан ч хагас шигшээд Туркийн Исмаил Бостанчид 4:9-өөр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Армений Аргишти Бабаяныг цэвэр ялснаар шагналын тавцанд зогсчээ.

Харин “Самсун-2017” Дифлимпийн наадмын медальтнууд бүгд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагджсан байна. Тодруулбал, 61 кг-д өсвөр үеийн дэлхийн аварга Н.Эрхэмбаяр ОХУ-ын Аскар Аскаровт 8:14-өөр, 65 кг-д Д.Чинзориг Кыргызстаны Алмазбык Исаковт оноогоор цэвэр, 79 кг-д Ш.Батбаатар Ираны Сайед Юнеси Хасикандид 2:3-аар тус тус ялагджээ.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.