Долоо хоногийн хугацаанд 7 хүний амь нас хохирсон автын осол
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн албанд  нийт 1115 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Үүнээс зам тээврийн ослын 790 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 2 хүний амь нас хохирч, 43 хүн гэмтэж бэртсэн байна. Үүний 20 нь бага насны хүүхэд аж. Мөн орон нутагт 5 хоногийн хугацаанд 5 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн ослууд бүртгэгджээ.
 
Тухайлбал СХД-ийн нутаг Баянхошууны тойрог замд Kia Lotze маркийн автомашины жолооч блокон хашаа мөргөж жолооч м-н амь нас хохирсон байна.  Мөн Дорноговь аймгийн даланжаргалан сумын нутаг “Өлзийтийн зөрлөг” гэх газар T.Pruis маркийн автомашин онхолдож, жолооч 38 настай, эмэгтэй Э-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн зэрэг ноцтой хэргүүд бүртгэгджээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.