Мөнгөний нийгэмд биш хүний нийгэмд амьдрахыг хүсч байна гэлээ
Монголын худалдаачдын холбоо”, “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ны удирдлагууд гишүүд өнөөдөр Төрийн болоод өрийн дарамт их байгаа талаар болон мөн тулгамдаж байгаа асуудлаараа хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэдэнд тулгамдаж байгаа гол асуудал бол ТҮЦ машиныг нь дур зоргоороо ачих, мөн өрийн зээл авч мөнгө хүүлэгчдийн дарамтад орж байгаа талаараа, ядарсан төрийн арчаагүй тэмцэл, ар гэрээ тэжээхийн тулд амь зуудаг ТҮЦ машиныг нь хууль бусаар хураан авч байгаа талаар мэдээлэв.

Монголын худалдаачдын холбооны тэргүүн З.Пунсалдулам “Тулгамдаж байгаа асуудал ТҮЦ машин ачилт байна. Энд 10 ТҮЦ түрээслүүлдэг баян түрээслэгч нар ирээгүй. Нэг ТҮЦ-тэй ар гэрээ тэжээдэг худалдаачдын төлөөлөл ирсэн байна. Төрийн өндөрлөгүүд бид нараар тоглосоор  байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга ТҮЦ ачилтад оролцож эхэлсэн. 14 гудамж зааж тэднийгээ чөлөөлнө гээд хэнийх ч хамаагүй ТҮЦ-ийг ачиж байна. Бас нэг асуудал биднийг ТҮЦ-ээ тойрч бааж шээдэг гэдэг. Яалаа гэж ажлын байрныхаа ар өврөөр бааж шээх вэ дээ. Харин ч цэвэрлэж цэвэр цэмцгэр байлгахыг хичээдэг юм шүү.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон НИТХ-аас ТҮЦ машин ачихгүй гэж хэлж ярьж байгаа хэрнээ, үүрээр ачаад явсан өчнөөн тохиолдол бий. Өөрөөр хэлбэл, хоёр намын хоорондын зөрчлөөс болж жирийн бид хохирч үлдээд байна. Хоорондоо уялдаагүй ажилладаг юм байна. Энэ бүхний золиос нь энгийн иргэд болж байгаад үнэхээр харамсч байгаа.

Эрх баригч 76 гишүүн худалдаачин бид нарынхаа эрх ашгийг хангаж ажиллахгүй байна. Төрийнхөн өөрсдөө өртөй болохоор бид өртэй байх нь аргагүй шүү дээ. Тэгэхээр төрийн дарамт үзүүлж байгаа учраас бид эцсээ хүртэл тэмцэнэ. Тэднийг бидний төлөө ажилладаг болтол нь тууштай явах болно” гэлээ.

Удирдах зөвлөлийн гишүүн Э.Урантөгс “Худалдаачид 28 жил төрийн бодлогоос гадна амьдарч ирлээ. Өрийн зээл, мөнгө хүүлэгчдийн дарамтаас болж үр хүүхэд өнчирч, гэр бүл салж байна. Өнөөдөр худалдаачдын 70-80 хувь өрийн зээлтэй байгаа нь үнэн. 70 хувь нь өрийн дарамт, 80 хувь нь төрийн дарамтад байна. Нэгээс нэгийн хооронд зээл авч, авсан зээлээ төлж явсаар байгаад өрийн сүлжээ бий болдог. Бид нар дурандаа зээл авч байгаа мэт буруутгадаг. Аргагүйн эрхэнд ороод авдаг гэдгийг ойлгохгүй байх л даа. Банкууд нь зээл гаргаж өгөхгүй. Гаргасан ч ганц хоёр хоног зээлээ хэтрүүлэхээр хар жагсаалтад оруулаад дахин зээл өгөх боломжгүй болно. Тийм хүмүүс аргагүй эрхэнд өдрийн зээл авч, хайхаас өөр замгүй. Дээр нь түрээсийн дарамт. 5 хоног түрээсээ төлөхгүй бол 10 хувийн алдагдал тооцоод явдаг. Мөнгө хүүлэгчдийн дарамтад орсон хүмүүс шүүх, шүүхийн байгууллагын хаалга татах дээрээ хүрсэн.

Тиймээс төр засгийн зүгээс энэ өдрийн зээлийн асуудалд анхаарч, зогсоогоод өгөөчээ гэж удаа дараа хандаж гуйсан. Эрх барьж байгаа намынхан өнөөдрийг хүртэл бидэндтэй хамтарч ажиллана гэчихээд хамтраагүй биднийг хуурсаар өдий хүрлээ. Худалдаачдын 70-80 хувь нь өрх толгойлсон, амьдралаа авч яваа ядарсан эмэгтэйчүүд байна. Тэд эрх баригчид шиг хэзээ ч задарч байгаагүй юм шүү. Тиймээс худалдаачид бидэндээ одоо худлаа хэлэлгүй нэгдэхийг хүсч байна” гэлээ.

ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны тэргүүн Н.Батцэцэг “Бид цөхөрч, айдастай байна. Мөнгөний биш хүний нийгэмд амьдрахыг хүсч байна.  Хүн хүнээ дээдэлдэг, хайрладаг нийгэмд амьдарч үзмээр байна. Өрийн болон төрийн дарамтад амьдрахыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Тиймээс өргүй нийгмийн төлөө, хүчирхийлэлгүй нийгмийн төлөө тэмцэнэ. Мөн хэрэгждэггүй Тамхины тухай хуулинд өөрчлөлт оруулахаар 500 гаруй худалдаачнаас гарын үсгийг нь цуглуулсан байгаа. Өнөөдөр үүнийг НИТХ-ын дарга С.Амарсайханд гардуулж өгнө” гэсэн юм.
 
Н.Энхцэцэг “Сард 300 мянгаар торгуулна гэдэг үнэхээр хэцүү. Бүр нэг сард 3 удаа 300 мянгаар торгуулсан тохиолдол бий. Нийт 900 мянга гэдэг миний сар махарч зүтгэж олсон орлого. Тэр мөнгийг яаж зовж зүдэрч олдгийг мэдэх үү та нар, мэдэхгүй байх л даа. Бүхэл бүтэн таван ам бүлээ тэжээх тэтгэх мөнгөө торгууль гээд өгчихөөр ямар олигтой байх билээ дээ” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • illuminati 2018-11-21 04:15:01
    ILLUMINATIWORLDWORLDORDER666-тэй JOIN өдөрлэ Та бизнес эрхэлдэг үү, эмэгтэй хүн та пастор уу? эсвэл зураач, та алдартай болох уу, хүсч байна уу Баян эсвэл ...