Конгод шинэ төрлийн вирус илэрчээ
Үхлийн эбола цусархаг халууралт өвчний халдвар баруун африкийн дөрвөн оронд хурдацтайгаар тархаад буй билээ. Тэгвэл тус вирустай адил төрлийн вирусын халдвар Ардчилсан Конго улсад ч мөн бүртгэгджээ.
 
Конго улсын эрүүл мэндийн сайд Феликс Кабанжи Нумби онош нь олдолгүйгээр маш өндөр халуурч байгаад нас барсан найман хүнд шинжилгээ хийхэд хоёроос нь эбола вирустай адил төрлийн шинэ вирус илэрсэн гэж хэлснийг эх сурвалжууд тэмдэглэсэн байна.
 
Эбола вирус нь 1976 онд Ардчилсан Конго улсын Эбола голын ойролцоогоос анх илэрч байсан бөгөөд тус улсын түүхэнд долоо дахь удаагаа уг вирус илрээд байгаа нь энэ аж. Гэхдээ Конгод илэрсэн эбола вирус нь Баруун Африкийг айдаст автуулаад буй эбола вирусаас  арай өөр төрлийнх юм байна. Баруун Африкийн дөрвөн оронд тархалтыг зогсоож чадаагүй байтал дахин шинэ төрлийн вирус илэрч, эрүүл мэндийн салбар хүндхэн сорилттой тулгараад байна.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.