ДАШТ 2018: Мексикчүүд Германы багийг хожиж, шуугиан тарилаа
ОХУ-д болж буй хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр/2018.06.17/ дөрөв дэх өдрөө үргэлжиллээ. Энэ өдөр “E” хэсгийн хоёр, “F” хэсгийн нэг тоглолт болж өнгөрөв.

Ингээд эдгээр тоглолтуудын тоймыг хүргэе.


 

ҮНДСЭН ЦАГ: Коста Рика 0:1 Серби


“Е” хэсгийн Коста Рика болон Сербийн багуудын тоглолт Самара хотын “Космос Арена” цэнгэлдэх хүрээлэнд болов.

Тоглолтын эхний хагасийг багуудын аль нь ч гоол оруулалгүйгээр өндөрлүүлсэн. Харин хоёрдугаар үеийн 56 дахь минутад Сербийн багийн ахлагч  Александр Коларов хаалттай цохилтоос гоёмсог гоол хийж, 1:0-оор сербичүүд тэргүүлж эхэлсэн. Улмаар Сербичүүд тэргүүллээ алдалгүй явсаар тоглолтыг дуусгав.



Уг тоглолтын онцлох тоглогч нь Сербийн шигшээ багийн туршлагатай хамгаалагч Александр Коларов байлаа. Тэрбээр хаалттай цохилтоос гоол оруулснаас гадна хамгаалалтын шугамаа жигд удирдан тоглож, багаа хожилд хөтөллөө.

 

ҮНДСЭН ЦАГ: ГЕРМАН 0:1 МЕКСИК


Хойд Америкийн хүчирхэг улс Мексикийн шигшээ баг болон дэлхийн аварга цолоо хамгаалахаар Орост ирсэн Германы шигшээ багуудын тоглолт олны анхаарлыг татав.

Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд болсон “F” хэсгийн Герман, Мексикийн тоглолт 1:0-оор Мексикийн ялалтаар өндөрлөсөн юм.



Мексикийн шигшээ багийн тоглогч Лозано Германы хамгаалалтыг аргалж, 35 дахь минутад гоол оруулснаар багаа хожилд хөтлөв. Ийнхүү Мексикчүүд дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы шигшээг хожсон нь энэ удаагийн ДАШТ-ий хамгийн том шуугианыг тарилаа.



ҮНДСЭН ЦАГ: Бразил 1:1 Швейцарь

 
Е хэсгийн ээлжит тоглолт Бразил, Швейцарийн багуудын хооронд өрнөв. Донын Ростов хотын “Ростов Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолтод хоёр баг 1:1-ээр тэнцсэн юм.

Тоглолтын эхний гоолыг 20 дахь минутад Бразилийн хагас хамгаалагч Коутинью Филиппе хийсэн бол хоёрдугаар үеийн 50 дахь минутад Швейцарийн хагас хамгаалагч Цубер Стивен тэнцээний гоолыг оруулсан.



Хэдийгээр Бразилын шигшээ баг Швейцарийн багтай тэнцсэн ч энэ тоглолтын шилдгээр Бразилын хагас хамгаалагч Филиппе Коутиньо нэрлэгджээ.

Б.ОД
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.