Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавина

Дорнод аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шавь тавих ёслол энэ сарын 22-нд болно.

 
Энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд болон бусад албаныхан, Энэтхэг улсын төлөөлөл оролцох юм байна.

Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн жил дотоодын түүхий эдэд түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж, эдийн засгийг түлш шатахуунаар хангах, нефть-химийн үйлдвэрийн суурийг бий болгох зорилгоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг байгуулсан.

Тосны олборлолтын хэмжээнд нийцүүлэн жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг түүхий тос дамжуулах хоолойн хамт байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Нээлтийн дараа 18 км салаа төмөр зам, авто зам болон бусад дэд бүтцийг үе шаттай хийхээр төлөвлөжээ. Үйлдвэрийг 2022 оны сүүлээр ашиглалтад оруулахаар ажиллаж эхэлсэн байна. Үйлдвэрийг Энэтхэг улсын нэг тэрбум ам.долларын урт хугацааны санхүүжилтээр барихаар тохиролцоод буй.

Зууны мэдээ
Ц.Баяр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-06-18 13:00:29
    Одоо бас шавь гэдэг юм тавьдаг болсон уу.
  • Ү 2018-06-18 12:51:51
    Шав тавих ёслол гэж сүржин юм болоод л таг чиг болдог биз дээ? Энэ их мөнгийг замаас нь хусах л байхаа даа, манай хулгайч нар!!! Ард түмэн төлнө!
  • Гангаа 2018-06-18 12:02:49
    Анандбазарын тавьсан шав юу болсон бэ хэхэ
  • Вв 2018-06-18 05:14:35
    Саяханл Дорно говийн Алтан ширээ суманд барина гээд шав тавиад байсан, одоо Дорнодод, дараагийн шав хаа тавих вэ?
  • zochin 2018-06-18 05:03:52
    20-30 jiliin daraa ch shav tavisan heveeree baina gedegt buren itgeltei baina
  • жж 2018-06-18 04:36:48
    Шав тавиад үйлдвэртэй болдогсон бол аль хэдийн 5-6 үйлдвэртэй болсон. Энэ удаагийнх нь сүүлчийн байгаасай.
  • !!! 2018-06-18 03:38:40
    Shaw tawiad l shuud Uildweree bariad ehleh heregtei dee !!!
  •  2018-06-18 03:31:01
    гахайн шийрнүүд хэдэн удаа шав тавьдаг юм бэ