Сэрэмжлүүлэг: 11 настай хүү тогтоол усанд живж амиа алджээ
Урин дулаан цаг болохоор хүүхдүүд усанд сэлж, шумбаж яваад живж амиа алддаг харамсалтай хэргүүд гардаг билээ.

Энэ он гарсаар хүүхэд усанд осолдож, живж амиа алдсан хэрэг бүртгэгдээгүй гэж холбогдох газруудаас мэдээлж байсан бол саяхан нэг хүүхэд тогтоол усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг  өнгөрсөн долоо хоногт гарчээ.

Тодруулбал,энэ сарын 08-ны өдрийн 16.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн шинэ эцсийн ойролцоох тогтоол усанд хүүхдүүд усанд шумбахаар гүйж оржээ. Гэтэл удалгүй хоёр хүүхэд живж байхыг харсан тэр хавийнхан “Туслаарай, тэнд хүн урсаж байна” гэж  ус руу сандралдан гүйлдсэн байна.

Хоёр хүүхдийг тэр хавийн оршин суугч эмэгтэй, эрэгтэй хоёр уснаас татаж гаргасан байна. Түргэн тусламж дуудаж, хүүхдүүдийн ар гэрийнхэнд нь хэл дуулгасан ч харамсалтай нь 11 настай хүү эмнэлгийн тусламж авч чадалгүй, газар дээрээ амиа алджээ. Харин нэгэнд нь яаралтай тусламж үзүүлсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь сайжирч байгаа гэнэ.

Энэхүү хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

О.Сайхан
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.