Амралтын өдрүүдэд Хүй долоо худагт унадаг дугуйн аялал, зугаалга болно
Нийслэлийн 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар төслийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар их хотын иргэд, хүүхэд, залуусыг амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл агаарт идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Монгол наадам цогцолбор” ОНАТҮГ-аас  “Эрүүл иргэн-Эко хөгжил” сэдэвт хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Тус хөтөлбөр нь 2 үе шаттай бөгөөд 1 дүгээр шат нь 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 28-ний өдрүүдэд дугуйн аялал, амралт, зугаалгын үйлчилгээ, 2 дугаар үе шат нь 12 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд цас, мөсний баяр, өвлийн амралт, зугаалга, цанын баазын үйлчилгээ явуулна. Уг хөтөлбөрийг Монгол наадам цогцолбор” ОНАТҮГ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Монголын дугуйн холбоо, Монголын экстрес спортын холбоо, Монголын Залуучуудын холбоотой хамтран хэрэгжүүлэх юм.

Хөтөлбөрийн эхний шат 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 28-ний өдрүүдийн долоо хоног бүрийн бямба, ням гарагт Хүй долоо худаг дахь Монгол наадам цогцолборт болно.

Эдгээр өдрүүдэд дугуйн зориулалтын зам, аяллын маршрут, төрөл бүрийн унадаг дугуйн худалдаа, түрээсийн үйлчилгээ, дугуйн дагалдах хэрэгслийн  худалдаа, дугуй засварын үйлчилгээ, X-tream спортын талбай, гудамжны сагсан бөмбөгийн талбай, элсний волейболийн талбай, хүүхдийн хөгжөөнт тоглоомын мини парк зэрэг цэвэр агаарт амралтын өдрүүдээ өнгөрүүлэх таатай боломжийг нийслэлчүүддээ санал болгож байгаа юм.

Амралтын өдрийн дээрх үйл ажиллагаатай холбогдуулан 08 дугаар сарын 30-ны бямба гарагаас 09 дүгээр сарын 28-ны ням гарагийг дуустал бямба, ням гарагуудад өглөө 10 цагаас 20 цаг хүртэл Улсын драмын эрдмийн театрын гаднаас 2 цаг тутамд иргэдэд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.”Эрүүли иргэн-Эко хөгжил” төслийн нээлтийн ажиллагаа 08 дугаар сарын 30-ны өдөр 11 цагаас Хүй долоо худагт болно,
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.