Д.Гантулга: Жирийн иргэний хувиар асуудлаа шийдүүлнэ, гэхдээ харамсалтай байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Д.Гантулгыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Түүний хувьд өнгөрсөн даваа гарагт гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барьснаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос хүсэлтийг нь дэмжсэн шийдвэр  гаргасан юм. Ингэснээр өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар түүний асуудлыг эцэслэлээ.
Гишүүд санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь түүнийг чөлөөлөхийг дэмжсэнээр тэрбээр ийнхүү жирийн иргэн болсон юм. Санал хураалт дууссаны дараа тэрбээр төрийн далбаанд  мэхийн ёсолж, УИХ-ын дарга М.Энхболдтой гар барьснаар чуулганы танхимыг орхин гарсан. Ингээд  түүнийг Төрийн ордноос гарах үед нь зарим асуултад хариулт авлаа.


-УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдлөө. Танд энэ тухайд ярих зүйл байгаа болов уу?

-Миний бие Төрийн ордонд мэдээлэл өгөх эрхгүй болсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Бүрэн эрх маань албан ёсоор өөрийн хүсэлтээр цуцлагдаж байна.  Тиймээс УИХ-ын нөхөн сонгуулийн процесс эхэлж таарна. Би  Монголын улс төрд нийгмийн шинэ захиалга байсан гэж боддог. Залуу хүнийг, шинэчлэл өөрчлөлтийг хүссэн сонголтын нэг илэрхийлэл нь Д.Гантулга 2016 оны сонгуульд 28 настай УИХ-ын гишүүн болсон явдал. Энэ бол Монголын улс төрийн шинэ амьдрал, шинэ дүр зураг болсон. Монголын парламентад  энэ сонгуулийн дүнд 41 шинэ хүнээр бүл нэмсэн. Харамсалтай нь үүнийг эсэргүүцдэг, олон жил бугшсан, нийгмийн бүхэл бүтэн давхарга, зохион байгуулалттай бүлэг, бүлэглэл байдаг юм байна. Үүний эсрэг идэвхтэй ажилласан залуучуудын нэг нь байхыг хувьдаа их хичээсэн гэдгийг хэлье. Мэдээж энэ хугацаанд гарсан хэл амтай холбоотойгоор УИХ-ын гишүүнээс түдгэлзэх юмуу чөлөөлөгдөх хүсэлт гаргах сонголт надад байсан. Би хувьдаа түдгэлзэхийн эсрэг байсан. Хэрвээ ингэвэл намайг сонгосон төлөөлөгчдөөс илүүтэй парламентын төлөөллийн зарчим алдагдана. Шүүх, хуулийн байгууллагын цаг хугацаа ч маш их орно. Энэ хооронд ямар нэгэн нөхөн сонгуульгүйгээр, төлөөлөлгүйгээр УИХ үйл ажиллагааг явуулж болохгүй гэж үзсэн. Ийм учраас  чөлөөлөгдөх хүсэлтээ удаа дараа  өгч байсан. Харамсалтай нь энэ хүсэлтийг маань хангах боломжтой эсэх тухайд гацсаар багагүй цаг хугацаа алдсан. Ингээд аргагүйн эрхэнд түдгэлзэх саналаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд буюу  хаврын чуулган эхлэхэд танилцуулсан ч  хүсэлтийг маань хэлэлцэх хууль эрх зүйн орчин  байгаагүй. Тиймээс өнгөрсөн сарын 5-нд шинэ хууль эрх зүйн орчин бүрдсэн. Ингээд өнгөрсөн долоо хоногт парламентын бүлэг шийдвэрээ гаргасан.

-МАН-ын бүлэг таныг авч үлдэх шийдвэр гаргасныг зохион байгуулалттай, хайрцагласан шийдвэр  байсан гэж олон нийт харсан л даа?

-Энэ шийдвэрийг би хувьдаа ямар нэг гишүүдийн тэр дундаа Ардын намын бүлэг, фракцын шийдвэр гэж харахгүй байгаа. УИХ-ын гишүүдийн болон парламентын дархлаа гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс илүүтэй гэм буруутай эсэхийг хууль шүүхийн байгууллагаас тогтоогоогүй байхад асуудлыг ярих нь зохисгүй юм гэсэн хувь хүмүүсийн итгэл үнэмшил байсан бодож байгаа. Ийм шийдвэр гарсны дараа буюу шинэ долоо хоног эхлэхэд асуудал дахиад үргэлжилсэн. Энэ байдал цаашдаа үргэлжлэхийг би үнэхээр хүсээгүй учраас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр УИХ хүсэлтийг маань хангалаа. Одоо  жирийн иргэний хувьд асуудлаа шийдүүлнэ. Хамгийн харамсалтай нь сонгогдчоосоо хүлцэл өчиж байна.

-Хууль хяналтын байгууллагаас таны асуудлыг эцэслээд нэг шийдвэр гаргаж таарна. Түүний дараагаар ямар алхам хийх вэ. Улс төрд эргэж ирэх үү?

-Улс төрөөс явах,  эргэж ирэх эсэх тухай асуудлыг зөвхөн УИХ-ын гишүүн байхаар хэмжигдэж, дуусдаг гэж ойлгодоггүй. Тийм учраас нийгэмд байгаа, бодож санаж хийж бүтээхийг зорьж байсан зүйлсээ үргэлжүүлэх болно.

-УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргахад ямар нэг дарамт шахалт байв уу?

-Энэ бол миний хувь хүний итгэл үнэмшлээр гаргасан шийдвэр байсан.  

-УИХ-ын  гишүүнээр ажиллах хугацаандаа хэр их ажил амжуулсан бэ. Зорьсон  ажлууудаа хийж чадсан уу?

-Анх УИХ-ын гишүүн болохдоо 2-3 зүйлийг бодож байсан. Үүний нэг нь УИХ-ын  гишүүн гэдэг  парламентад зөвхөн тойрог төлөөлдөг, тойргийн иргэдийн үзэл бодлыг ярьж явах нь хангалтгүй юм гэдэгт хатуу байр суурьтай ханддаг.  Нөхцөл байдал  харамсалтай нь яг ийм зарчмаар өрнөдөг учраас өнөөдөр парламент дээр улс орны хэмжээний том бодлогууд гацдаг. Гэсэн атлаа тойргийн хэмжээний жижиг төслүүдийг ихэвчлэн шийдэж байна. Үүний тулд гишүүд нь бүлэг, фракцаар хуваагддаг байдал байсаар байна. Тийм учраас  зөвхөн тойргийн  биш  парламентын  гишүүний хувиар асуудлыг том зургаар нь хардаг байхыг хичээдэг. Үүнийхээ  дагуу өнгөрсөн жил 21 аймгаа тойрч ажилласан. Төрийн албаны хууль болон  залуучуудын  хөгжлийн  зэрэг олон зүйлд гар, бие  оролцож ажиллалаа. Эдгээрээс онцолбол, Монгол Улс 26 жилийн дараа залуучуудын төрийн агентлагтай болсон. Үүнд миний санал санаачилга байсан. Засгийн газраас дэмжсэнд хувиасаа талархаж явдаг.  Үүний улбаа нь  залуучууд хуультай болох талаар ярьж эхэлсэн. Энэ бол залуу гишүүний хувьд хийсэн хамгийн гол алхмын нэг байлаа.  Бусад нь хамтын шийдвэр байсан.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • чимэд 2018-07-30 12:12:52
    Тэнхээгээ мэдэхгүй Тэнгэрийн "ЛУУ"-тай тэмцээнд орох хэрэггүй л байсан байхгүй юу. Мие Энхболд чамаар тугаа тахичихлаа. Чи аягүй бол ял авна. Ял өгдөг субъек...
  • Ard 2018-06-19 09:20:45
    Ene zaluu bandaash hochtoi bolloo ! Icheesee dee ulaan mahnii hereg hiisen teneg gar!
  • Бат 2018-06-19 00:14:25
    үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм
  • хүрлээ ах нь 2018-06-18 16:37:45
    эрчүүд бүгд л хүүхэнтэй орооцолддог, гэхдээ чи ганц хүүхний учрыг олоод хэл амгүй хусчихаж чадахгүй байж яаж төр барилцах юм бэ
  • ард түмэн 2018-06-18 15:06:25
    bolij za uy cham shig ork torig tushiltsee uy hodoonoo ochood orkd
  • Зочин 2018-06-18 12:50:57
    Эр хүн 2 улаан хоолойгоо хянаж явах учиртай гэж аав минь үргэлж хэлдэг байж билээ
  • gishuun 2018-06-18 09:23:52
    shiitgele amsda