Б.Дашзэвэгт холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ
Дээд шүүх энэ сарын 20-нд буюу лхагва гарагт Олон улсын сэтгүүлч, улстөрийн тоймч, доктор Б.Дашзэвэгт холбогдох хэргийг хэлэлцэнэ.

Тус шүүхэд шүүгдэгч Б.Дашзэвэг, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нар гомдол гаргажээ.

Өнгөрсөн аравдугаар сарын 01-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, ЭХ-ийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Дашзэвэгт жирийн дэглэмтэй хорих ангид 9 жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Өөрөөр хэлбэл, түүнийг насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийллэхийг завдсан гэх зүйл ангиар шийтгэж ял оноосон билээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dgm 2018-06-18 05:08:29
    эрүүгийн процесс бүгд өөрийн хугацаатай байдаг юм залуу минь, энэ муу өвгөнийг суллачихаач согтуудаа л гэм хоргүй солиороо биз
  •  2018-06-18 03:50:44
    одоо болтол шийдээгүй юм уу. 2 жил болоход арай ч дээ даанч чааваас юм даа. шүүхийн цалинг багш эмчтэй адил болго. ШААРДАЖ БАЙНА.