Нярай хүүхэд хулгайлсан эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэжээ
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс төрөөд 5 хонож байсан охиныг хулгайлсан хэрэг энэ сарын 07-нд гарсан талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл хүүхэд хулгайлсан этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж олж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Хэргийн тухайд, хулгайлсан эмэгтэй Сэлэнгэ аймгийн харьяат А-тай фэйсбүүкээр танилцаж, улмаар хүүхдэд нь бэлэг аваачиж өгөөд гэрт нь хоноод маргааш өглөө нь нярай охиныг нь хулгайлаад зугтаасан байдаг.
Харин цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллаж нярай хүүхдийг эсэн мэнд олж, ээж А-д нь хүлээлгэн өгсөн байгаа юм.
Ямар учраас хүүхэд хулгайлсан, хулгайлах болсон шалтгаан нь тодорхойгүй бөгөөд хэргийг шалгаж байгаа гэлээ.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.