Цөмийн технологийн дэвшлээр хавдрыг эмчилнэ
Цөмийн технологийг энхийн зорилгоор бүхий л салбарт ашигласаар бид 50 гаруй жилийн түүхийг бүтээжээ. Энэ хугацаанд зөвхөн эрүүл мэндийн салбарт гэхэд олон арван төсөл хэрэгжиж, өнөөдрийн байдлаар аливаа өвчлөлийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх дэвшлийг бий болгосон байна.
 
 Харин энэ удаа цөмийн энергийн газар Олон улсын атомын энергийн агентлагтай хамтран “Гурван хэмжээст зураглалд суурилсан зайн туяа эмчилгээг нэвтрүүлэн, чанарыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
 
Ийнхүү дэвшилтэт зайн туяа эмчилгээний тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлснээр хавдрын өвчлөлийг эрт үед нь эмчлэх, урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм байна. Нөгөө талаар дэвшилтэт технологи дээр суурилан мэргэжилтэн, боловсон хүчни чадавхийг нэмэгдүүлэх, эмчилгээний стандартыг сайжруулах зорилготой ажээ.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.