Энэ жилийн наадмыг “Монгол орон мөнхөд бат оршиг” гэсэн утга дор найруулан хийнэ
Монгол түмний хүсэн хүлээдэг төрийн их баяр наадам буюу эрийн гурван наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ.

Жил жилийн наадам өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой болдог билээ. Сүүлийн гурван жил наадмын нээлт хаалтыг УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулж байгаа билээ.

Тэрбээр энэ жилийн нааадмын найруулгаа “Монгол орон мөнхөд бат оршиг” гэсэн утга дор найруулан хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Тодруулбал, дуу хөгжмийн бэлтгэл эхэлчихсэн, талбайн бэлтгэл энэ сарын 25-нд эхлэх юм байна.

Энэ талаараа тэрбээр “Үндэсний эв эеийн дуулал тусгаар тогтнолын бат илэрхийлэл болон гэр бүлийн азжаргал, төр, газар, шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал байдаг. Хамгийн гол нь монголчууд олуулаа болох гэсэн утга санааг гаргана. Өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн гурван орчилд уялдуулж үзэл санаагаа хийж байна. Ямар цаг үеийг дамжиж байсан, ямар түүхтэй гэдгийг, түүхийн явцад ямар онцлогууд байсан юм, сэтгэл зүрхэнд юу нандин бэ гэдгийг харуулна. Энэ жилийн наадам ямарваа нэгэн түүх өгүүлэхгүй, гол дүрийн баатаргүй, монгол хүний аж амьдрал, “Хил, хэл, мал гуравтайгаа хэн баян Монгол баян” гэсэн утган дор наадмын нээлтээ хийж байгаа. Эрийн гурван наадмын гол мөн чанар нь юу байдаг. Дөрвөн улирлын онцлогийг харуулсан, 12 жилүүдийг гаргаж  ирж байна” гэжээ.

Дашрамд дуулгахад, энэ жилийн наадамд нийт 1500 гаруй хүн оролцох байх хэмээн ерөнхий найруулагч ярьжээ.

О.Сайхан
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • uuuu 2018-06-20 16:18:57
    mungu idsen fizdakuud jil. olgon mungu idne vxdelvvd vzej yadag yum
    202.9.41.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Crystal 2018-06-18 07:32:54
    Наадмын билет хаанаас яаж авах вэ?
    109.70.99.29
    Мэдэгдсэн Хариулах