Шалгалтын байрыг бүрэн камержуулж, сүлжээ унагаагчийг байрлуулжээ
Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/  өчигдөр орон даяар эхэлсэн бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ жил ЭЕШ-д нийт 43846 шалгуулагч бүртгүүлжээ.  Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын материалыг газар дээр нь засдаг төхөөрөмж нэвтрүүлэхийг зорьж байгаа бөгөөд шалгалтын үеэр Ховд, Эрдэнэт аймагт туршилтын ажлыг хийж байна. Уг системийг ирэх 2019 онд бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлжээ.
Шалгуулагчдын хувьд дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд
  • ЭЕШ-ын бүртгэлийн хуудас, суудлын хуваарь
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
  •  Иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг бүрдүүлэн ирнэ.
  • Мөн шалгалтын цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд бэлэн байх бөгөөд шалгалт эхлэхээс 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон тохиолдолд шалгалтад оруулахгүй аж.
Шалгалтад гар утас, тооны машин, таблет, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас гэх мэт бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэгэн эд зүйлс авч орохыг хориглоно. Шалгалтыг ил тод, шударга явуулах үүднээс шалгалтын байрыг бүрэн камержуулж, металл илрүүлэгч, сүлжээ унагаагчийг суурилуулжээ.

Дашрамд дуулгахад, өчигдөр Физикийн шалгалтад орох байсан хүүхэд замын түгжрэлээс болж  4 хэн минут хоцорсны төлөө шалгалтандаа орж чадаагүй байна. Аав ээж нь гуйгаад ч хүүхдээ оруулж чадаагүй, бөөн бухимдал уйлаан майлаан болж буцсан талаар ярьж байна. Тиймээс шалгуулагчид замын бөглөрөл түгжрэлийг тооцож гэрээсээ гарахыг анхааруулж байна.

О.Сайхан 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.