Ц.Цэнгэл манлайн “Smarty Please” хүлэг АНУ-д түрүүлжээ
АНУ-ын West Virgina мужийн Charles town морин тойруулгын хаврын уралдаан өнгөрсөн тавдугаар сарын 24-нд болжээ.

Уг уралдаанд тус улсад ажиллаж, амьдарч буй Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, уяач Гүрийн Баттулгын сойсон “Smarty Please” нэртэй адуу өнгөлсөн байна.
                         
“Smarty Please”-ийн эзэн нь Монгол Улсын манлай уяач Цэгмидийн Цэнгэл аж. Ийнхүү Ц.Цэнгэл манлай Charles town морин тойруулгын уралдаанаас гурав дахь түрүүгээ авч байгаа бөгөөд урьд нь 2012 онд “Цэнгэлийн манлай”, 2017 онд “Оргил зээрд” хүлэг нь магнайлж байсан. Түүний “Smarty Please” нь Америкийн түүхэн баримтат кинонд мөнхөрч үлдсэн домогт “Secretariat” азарганы угшилтай адуу юм байна.

Ц.Цэнгэл уяач түүнийг дааганд нь Зууны манлай уяач, Хөдөлмөрийн баатар  Д.Даваахүүгээр шинжүүлэн худалдаж авчээ. Г.Баттулга уяач тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ, манлай уяач Ц.Цэнгэл, алдарт уяач У.Буяндэлгэр нарын морьдыг сойн хурдлуулдаг ажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.