"X ТҮЦ" продакшны уран бүтээлчид Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн "Солиот эх" өгүүллэгээс сэдэвлэн уран сайхны кино бүтээж, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Өнгөрсөн нэгдүгээр сард нээлтээ хийсэн уг кино театруудад гарч эхэлсэн даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.
Тэгвэл энэхүү киног Хятадын зах зээлд гаргахаар болсон байна. Энэ талаар "X ТҮЦ" продакшны жүжигчин Т.Бархүү цахим хуудастаа "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд Чиндао хотод зохион байгуулагдаж буй "Олон улсын анхдугаар кино наадам"-д "СОЛИОТ ЭХ" кино амжилттай оролцож, Хятадын зах зээлд гарах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү кинонд оролцсон нийт уран бүтээлчиддээ, биднийг дэмжиж хамтарч ажилласан хамт олон албан байгууллагууддаа гүн талархал илэрхийлье. Монголын кино урлаг мандан бадраг" гэжээ.
.jpg)
"X ТҮЦ" продакшны уран бүтээлчид уг зохиолыг дэлгэцийн бүтээл болгох албан ёсны гэрээг зохиолч Ванг Хэнг Житэй хийж, киноны найруулагчаар гавьяат жүжигчин И.Одончимэг, продюсераар Н.Онон ажилласан юм.
.jpg)
Киноны үйл явдлын тухайд 1900-аад оны эхэн үеийн монголчуудын аж амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг тухай өгүүлэх бөгөөд хүний мөс чанар, баян хоосны ялгаа, амьдралын үнэ цэнэ хамгийн чухал нь үхтэл үрийнхээ төлөө зүтгэдэг эх хүний дайчин бөгөөд уян зөөлөн чанар нинжин сэтгэлийг харуулдаг.
Г.Зул