Л.Оюун-Эрдэнэ мартагдсан дуулиант хэргүүдийг дахин сөхөж эхэллээ
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр АТГ-т Б.Хурцын асуудлаар мэдүүлэг өгснийхөө дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр “Стандарт банктай холбоотой асуудлыг АТГ шалгаад удлаа. Яагаад энэ асуудлыг одоо хүртэл түдгэлзүүлээд яваад байна вэ гэдгийг асуулаа. Эрдэнэтийн 49 хувийн дуулиантай холбоотой асуудал УИХ-ын шийдвэр гараад байхад мартагдах шатандаа орлоо.

Энэ асуудал авлигатай холбоотой эсэхэд яагаад одоо хүртэл тайлбар өгөхгүй байгааг АТГ-аас асуулаа. Дуулиант 60 тэрбумын хэрэг юу болсныг асуулаа. Өнөөдөр би нэг зүйлийг илэрхийлье гэж бодож байна. Монголын нийгэмд нэг асуудал дуулиан болж гарч ирээд л баахан шуугиж байгаад мартагддаг боллоо.

60 тэрбумын хэрэг маш бодиттой бичлэгтэй хэргийг АТГ шалгасан. Хэрэв 60 тэрбумын хэргийн бүрэлдэхүүний нэг хэсэг нь АТГ өөрөө биш бол энэ хэргийг шалгаж, цэг тавиач ээ гэж байр сууриа илэрхийллээ. Хэрвээ би сонгогдвол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ гэж хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч хаана явна вэ. Хуульзүйн сайд хаана явна бэ.

Яагаад өнөөдөр Монголд дуулиант хэргүүд нь замхарч, нийтийн сонсгол хийснийх нь төлөө гишүүдийг дуудаж байцааж байна. Хувь хүнийхээ хувьд өнөөдөр тэвчээр алдагдаж байна. Би Төрийн ордонд маш удаан хугацаанд хашгирсан, хэлсэн. Хаврын чуулганаас өмнө энэ асуудалд цэг тавихгүй бол олон нийттэй, иргэдтэй, төрийн бус байгууллагуудтай нийлж, шударга ёсны тэмцлийг орон даяар эхлүүлнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.
 
Түүнчлэн албан тушаал наймаалцсан 60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын даргын албан тушаалыг хаших ёс зүй байхгүй гэж бодож байна. Тиймээс түүнийг сайн дураараа УИХ-ын даргаасаа түдгэлзэж, 60 тэрбумын хэргээр прокурор, АТГ-ын нэгдсэн дүгнэлт гарсны дараа УИХ-ыг удирдах эрхтэй. Тэр хүртэл би УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-06-19 12:06:32
    60 тэрбум ОюунЭрдэнэ, Нямдорж гишүүдийн хажуугаар өнгөрсөн гэж үү. Та нар дуугүй л өрмийг нь идээд байгаа юм биш үү. Худлаа шударга царайлаад байхаас хамт огцор...
  • Zochin 2018-06-18 08:04:12
    ЗӨВ БАЙНА ХОЁР ГАРАА ӨРГӨӨД Ч ГЭСЭН ДЭМЖНЭ ДҮҮ МИНЬ ШУДАРГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ НЭГТГЭЦГЭЭЕ АЛЬ НАМААС УИХ-д СУУСАН НЬ БИШ ШУДАРГА Л БАЙХ ХЭРЭГТЭЙ ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ Л...
    • zochin 2018-06-19 12:07:28
      60 тэрбумын хүчээр өөрөө гишүүн болчихсон юм биш үү.
  • зочин 2018-06-18 02:48:30
    Чамайг хуралдаа суу хуулиа батла гэж сонгосон болохоос хамаг юмыг гацаа, улс төр хий, урваж шарва гэж сонгоогүй. Яадахгүй бол өргөдлөө өгөөд зайлж болно
  • 123 2018-06-16 11:34:14
    Юун АСЕМ цаад том хэргүүдээ гаргачээ
  • zochin 2018-06-16 03:14:13
    Za iim muukhai kheruulee dotroo tokhiroltsood, ajlaa hkiigeechee Zaluu hkun baij chi dandaa l negiigee , nam ard tumnee...
  •  2018-06-15 16:07:34
    ХУВЬСГАЛ ХУВЬСАЛ ХИЙ. энэ засаг нээрээ юу ч шийдэхгүй. дараа нь ямар засагтай болох бэ гэвэл хаант засаг дээр.
  • Зочин 2018-06-15 14:28:55
    МАШ ЗӨВ. МОНГОЛЧУУД БҮГД ДЭМЖИНЭ
  • mongol 2018-06-15 13:32:58
    Odoo ulsaa boddog lider garc irvel tuihend sltan usgeer munhrunu duu.
  • зочин 2018-06-15 13:10:02
    чамайг дэмжиж байгаа шүү бүх насныхан , хэдэн төгрөг хараад өөр хүн болчихгүй байх гэж итгэж байгаа шүү
  • Иргэн 2018-06-15 11:13:08
    Зөв. АСЕМ гэж бас нэг баларчихсан юм байна, яагаад улаан цайм мөнгө идсэн юмыг гаргаж ирэхгүй байна аа????
  • Гонгор 2018-06-15 11:12:21
    За чи сайн байна хө. Илэрхий гүтгэгдээд шүүгчийн бусармаг шийдвэрт нам цохиулсан эрүүгийн олон хэргийг яах вэ?. Чи ганцхан байдаг эмэгтэйчүүдийн хорихоор нэг оч...