Аж ахуй нэгжийн орлогын татварын тухай хуулийг дэмжсэнгүй
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Татварын багц хуулийн төслийн хүрээнд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэнгүй.

Хууль хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд горимын санал гаргаж,  Оюутолгойн гэрээний асуудлыг хойшлуулахыг дэмжсэн ч УИХ-ын дарга М.Энхболд “Татварын багц хуулийн хүрээнд гурван хуулийн төсөл оруулж ирж байгаа. Хоёр төслийг нь дэмжсэн учраас одоо энэ төслийг дэмжих нь зүйтэй. Тиймээс горимын санал гаргасан гишүүн саналаа буцаах санал гаргаж, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуулийн хэлэлцэх эсэхийг дэмжээд явах нь зүйтэй” гэсэн санал гаргасан юм.

Ингээд дахин санал хураасан ч Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжээгүй байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-06-15 09:59:56
    Дэмжих ёстой хууль биз дээ.
  • хуульч 2018-06-15 07:33:22
    МЭДЭЭЖ УИХ-ын даргыхаа үгэнд орохгүй шүү дээ ??? БҮГДЭЭРЭЭ АЖ АХУЙН НЭГЖТЭЙ БОЛОХООР ТАТВАР НЬ ХУУЧНААРАА БАЙСАН НЬ 76 нөхөрт ДЭЭР ШҮҮ ДЭЭ???