Кайл Снайдер АНУ-ын шилдэг бөхөөр тодорчээ
“Рио-2016” олимпийн наадмын аварга, дэлхийн хошой аварга Кайл Снайдер 2017 оны АНУ-ын шилдэг бөхөөр тодорчээ. Олимпийн хошой, дэлхийн дөрвөн удаагийн аварга домогт бөх Жон Смитийн нэрэмжит энэхүү шагналыг өдгөө 22 настай Снайдер сүүлийн гурван жил дараалан хүртлээ.

Снайдер 2017 онд Парисын ДАШТ-д гол өрсөлдөгч ОХУ-ын Абдулрашид Садулаевыг шигшээ барилдаанд ялж түрүүлснээс гадна Америкийн АШТ, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Мадридын Гранприд аваргалж, Дэлхийн цом, Клубийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн амжилтаар тус шагналыг хүртсэн.

АНУ-ын шилдэг бөхийн шагналыг 1992 онд анх олгосон бөгөөд анхны эзнээр Жон Смит тодорч, түүнээс хойш түүний нэрэмжит болгосон юм. Олимп, дэлхийн аварга Жордан Барроуз, Кайл Снайдер нар тус шагналыг хамгийн олон удаа буюу гурван удаа хүртээд байна.

Эх сурвалж: wrestling.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.