Н.Энхбаяр хүч үзнэ гэв, У.Хүрэлсүх үгүй гэлээ
УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнээсээ бүр чөлөөлөгдөж, иргэн Д.Гантулга боллоо. Ингэснээр УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдах нь тодорхой болов.

Тэгвэл энэ тойрог дээр нэр дэвшигчдийн марафон аль хэдийнэ эхэлсэн байгаа. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын дарга У.Хүрэлсүх хоёр хүчтэй өрсөлдөгчдийн нэр дуулдсан ч нэг нь нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн байгаа юм. Тодруулбал давхар дээлтэй У.Хүрэлсүх сайд унаган нутагтаа хүч үзэхгүй гэдгээ хэлсэн.

Түүнийг Н.Энхбаяраас айж байгаа учраас нэрээ татлаа гэх мэдээлэл ч байгаа юм.

Нөгөө талаар зальтай улс төрчид залуу хүний алдаан дээр зай завсаргүй ажилласаар байгаад Д.Гантулгыг унагаж Хэнтийд нөхөн сонгууль зарлуулах болгов. Тэд өөрсдөө авгай хүүхэнтэй ороцолдож үзээгүй гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй нь мэдээж. Д.Гантулгаас ялгаатай нь муу санааны үүр болсон учир муухай ул мөрөө үлдээдэггүй тул баригддаггүй байхгүй юу. Нийгэм даяаар тархаад байгаа хочтой холбон хэлэхэд “бандаашаа өмсчихөөд л “юу ч болоогүй юм шиг гараад явчихдаг байж. Иймэрхүү л дүр зураг бууж байна.

Хэнтийн сонгуулийн сургаар улс төрд хөдөлгөөн гараад удсан. Үхсэн буур амилж, амьд атнууд арзагналдав. Н.Энхбаяр үзнэ гэв, У.Хүрэлсүх үгүй гэв.

Засаг барьж байгаа том намын дарга том л байдаг. Намаа ч өөрийгөө ч хүчтэй, нэр хүндтэй байгаа гэдгээ боломж олдвол нотлон харуулж байх үүрэгтэй.

Өөрөөр хэлвэл ачааны хүндийг өөр дээрээ үүрч байх учиртай. Гэтэл МАН-ын дарга, Ерөнхий сайд маань дээрх үнэнээс займарч зугтаасан бололтой. Намынхан нь та нутагтаа үз, ялалт авчирч намын нэр хүнд өндөр байгаа гэдгийг нотол гэсэн юм байх.

Харин У.Хүрэлсүх надад давхар дээл хангалттай байхад би өрсөлдөөд яахав гэж тэс хөндлөн юм хэлсэн гэнэ. Уул нь намыхан нь та даараад байгаа учир дээлээ давхарла гэсэн утгаар  хэлсэнгүй. Нэг суудлаар дутсандаа ч тэр биш. Хамгийн гол нь намын нэр хүнд унах болоод байгаа учир энэ сонгуульд манай нам заавал ялах ёстой.

Намын хамгийн нэр хүндтэй хүн бол У.Хүрэлсүх. Тийм учир намын дарга та өрсалдөж ялалт байгуул гэсэн утгаар хэлж гэдэг нь хэнд ч тодорхой баймаар юм.

Үнэхээр хүчтэй улс төрчид нөхөн сонгуульд ялалт байгуулсаар ирсэн жишиг тогтсон гэхэд болно. Н.Энхбаяр Завханы нөхөн сонгуульд, М.Энхболд Баянголын нөхөн сонгуульд ялалт байгуулж намынхаа аминд орж байсныг мартаагүй байх.

Монголын сонгуульд нутгархах үзэл маш хүчтэй нөлөөлж, ялалтын хувь заяаг шийддэг. Энэ утгаараа бол Н.Энхбаяр, М.Энхболд нар “хүний нутагт” хүч түрэн ялж чадаж байжээ.

Гэтэл У.Хүрэлсүх яагаад нутагтаа өрсөлдөхөөс татгалзав аа. МАН-ын хамгийн нэр хүндтэй хүчтэй улс төрч гээд намын дарга, Ерөнхий сайд болсон хүн шүү дээ. Хамгийн хүчтэй зоригтой нь айгаад байвал МАН-аас хэн өрсөлдөх юм бол нэг шатрын хүү юу. Олон нийтийн таамаглаж байгаагаар үхсэн буурын толгойноос амьд ат айна гэгчээр олон жил доор нь байсан урдныхаа дарга  Н.Энхбаяраас айв уу.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Enkhtaivan 2018-06-17 03:12:19
    Haluun togoond n, gashuun busarmagt n chanagdaj yavj, yalj chadsan N. Enkhbayar dargiig odoo gargaj ireh tsag n bolson, ungursun hugatsaand ard tumnii dund baiv...
  • zochiin 2018-06-17 02:19:12
    Khurelsuhiin anhni husel bsan bizdee odoo huslee bieluuleech. unah ni todorhoi bolohoor aigaad ergeed baih yum. orood unaas buh yumaa uguud gadaadad plokon dr ....
  • irgen  2018-06-16 16:58:37
    n enxbayariig nuxun songuulid oruul ylaad l garaad irne11 n terbumiin urnuus chuluuluulj chadaj baisan xin 27 n terbumiin urund oruulagchdiig ilchilj chdna
  • зочин 2018-06-16 11:43:32
    Юун энхбаяр төрийн гурван өндөрлөгийг хашиж байхдаа юу хийж байсан юм вэ бүх муу хэргийн эх үүсвэрийн эздийн нэг мөнөөсөө мөн
  • irgen 2018-06-16 06:49:19
    Ali ali ni hereggui. arai uur zaluuchuud gagah ni zuv,
  • zochin 2018-06-16 03:31:53
    Ard tumen mednee odoo enhkbayar boli shine zaluuchuudaas ch sain shilj songokh setoi ard tumeen ....
  • dsn 2018-06-15 15:46:03
    gants gishuun yu barij chadah yum? uruunduu ylaa bvl barij magadgui tuunees uur yu ch barihgui ,baasanhu, javhlan 2 yu bariv? yuch bariagui bgaa biz...
  • kkk 2018-06-15 14:52:30
    Хэн Хүрэлсүхийг хүчтэй, чадалтай гээд байгаа юм. Хэн Н.Энхбаярыг үхсэн буур гээд байгаа юм. Хүн зодсоноороо хүчтэй болдоггүй юм. Сэтгэлийн тэнхээтэй нь хүчтэй....
  • mongol 2018-06-15 13:39:46
    Hurelsuh ulsiinhaa ireeduig bodoh yum bol Enhbayrt bolomj olgoh heregtei. MANAN tertei tergui 20 ond nud anih ni todorhoi.
  • Бат 2018-06-15 11:23:02
    Хүмүүсийн хооронд яс хаяж булаацалдуулах ихээхэн сонирхолтой этгээд байна дааа Дурлаад байгаа бол өөрөө л өрсөлдөнө биз
  • irgen 2018-06-15 08:45:57
    enhbayr yalna bhaa elbegdorjiig barih heregtei asen mingiig tuluul
  • L 2018-06-15 08:39:08
    Hentii aimag garah hunee medne baih lav Enhbayar garahgui
  • Болд 2018-06-15 07:57:20
    Сайхан бичээч юунд чулуу шиднэм. Хүрэлсүхийг хэнтийд үзэлцүүлэийг яасан их хүснэм,
    • Харин тийм 2018-06-15 10:43:35
      Муухай шордож байна даа энэ Сайхан. Тэгж яривал сэтгүүлчид өөрсдөө чулуу шидсээр байгаад хооронд нь дайсагнуулдаг, асуудлыг хурцатгадаг улс шүү дээ.
  • зочин 2018-06-15 07:22:05
    цөмөөрөө нэг л юмыг болие хүн хатгадгаа хүрэлсүхийн хувьд хэрэггүй одоо хугацаа бага үлдлээ ажлаа хийг лдээ сонгууль гэж балайраад яахав хэнд хэрэгтэй юм сонгуу...
  • эгэл 2018-06-15 06:22:42
    ХУРЭЛСУХ сайн байна. Юм болгоныг хамах хэрэггуй. Бусдад боломж олгох нь юуны буруу байх билээ.
  • зочин 2018-06-15 06:18:06
    одоо энхбаярыг гаргаж мафитай жаахан ч болов тэмцэх цаг болсон хүрэлсүх энхбаярт боломж олгох нь ухаалаг алхам ардын нам суудлаар дутахгүй дэндүү олон гишүүнтэй...
    • !!! 2018-06-16 01:34:57
      Авилгын сүлжээг Монголд үүсгэн байгуулсан хүн мафитай тэмцэнэ гэдэг бол чоно махнаас гарсантай л адил ажил байх даа!!!
  • Бат 2018-06-15 06:02:38
    Шүүх Гантулгын гэм буруутайг тогтоогоогүй байхад юун сонгууль хууль мэдэх үү
  • хэхэхэ 2018-06-15 05:44:56
    Элбэгдоржыг шоронд хииж амраах цаг нь болсон
    • Баагий 2018-06-15 12:22:46
      Харин ганц үнэн хүзүүгүй хүний учрыг олох нь зөв
  • zochin 2018-06-15 05:13:05
    Энхбаяр ялна, Гое ГОе. . Энхбар гараасаай.
  • Эн 2018-06-15 05:05:49
    Хүрэлсүхээр яах юм, хэлсэн үгэндээ хүрдэггүй хүн больсон дээр биз. Худлаа цаг нь болохоор нам намайг сонголоо гээд худлаа яриад хүрээд ирнэ та нар харж л бай
  • Urlee 2018-06-15 04:56:51
    Hurelsuh ursulduh shaardlaggui gsen ni namiin ner hundiig sergeeh shaardlaggui gsentei yalgaa yun
  • Byam 2018-06-15 04:53:26
    Гое ГОе. . Энхбар гараасаай.
  • !.!. 2018-06-15 04:00:26
    За ингэд Намбарван гарч ирж нөгөө хэдийгээ барьж идэх нь дээ!!! МАН-АН-ын хэд ч одоо шөнө нойргүй, дагжин чичирч байгаа биз!!!
  • иргэн 2018-06-15 03:54:52
    Энхбаяр ялна
  • Зочин 2018-06-15 03:48:55
    Хүрэлсүх үзэж чадахгүй л дээ. Ийм л гар даа.
    64.119.17.106
    Мэдэгдсэн Хариулах