Аадар бороо орсны улмаас хоёр аймагт үер буув

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулсаар байгаа билээ.

Зургадугаар сарын 14-ний өдөр буюу өчигдөр Сүхбаатар, Булган аймгуудад хүчтэй аадар бороо орсны улмаас зарим газарт үер буусан байна.
 


Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд өдрийн 15:30-16:00 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас үер болж, тус сумын 04 дүгээр багийн үерийн ус зайлуулах далангийн усанд иргэн Д унасан, мөн 15 өрх айлын гэр, хашаанд ус орсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, 5 автомашинтай ажиллаж, иргэн Д-г уснаас эсэн мэнд гарган аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгч, 23 өрх айлын 86 хүнийг үерт авсан газраас гарган, усыг зайлуулах арга хэмжээ авчээ.
 

Харин Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 20:10-20:40 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас уруйн үер болж сумын төв усанд автаж, үерийн усанд 6 настай хүүхэд осолдож нас барсан байна. Одоогийн байдлаар тус сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, аймгийн Онцгой байдлын газрын 28 алба хаагч, 5 автомашинтайгаар хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-06-19 04:16:00
    СҮХБААТАР АЙМАГТ ҮЕР БОЛСОН БОЛОВЧ АЙМГИЙН ОРЛОГЧ МӨНХБОЛД НЬ АЖЛАА МЭДЭХГҮЙН УЛМААС ОДООГ ХҮРТЭЛ ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДААГҮЙ, ХОХИРЛЫН ТООЦОО ГАРГААГҮЙ БАЙНА. ...
  • Zochin 2018-06-17 12:20:53
    VVL BUUDAJ OROH BOROONII HUCHIIG HET NEMEGDVVLSNEES IIM GAI BOLJEE. TSAG UURIINHAN HIIJ BUI NUGEL. TURUUS ENE BAIDLIIG SHALGAH TSAG BOLJEE.
  •  2018-06-15 16:12:44
    далан бариад усыг нь ашиглах ухаан алга уу. архины тунхуу даргаа.
  • Бат 2018-06-15 06:05:27
    Одоо аадар бороо орох магадлал ихэссэн учир нь хүүхэд байхад халуун орны аадар бороо гэж сонсоо биз одоо халуун орон болсон
  • зо 2018-06-15 04:50:15
    хотод бороо ороочээ,