Б.Наранхүү: Би хуралдаандаа суугаад л байгаа шүү дээ
УИХ-ын гишүүн Б.Наранхүүг Төрийн ордонд сардаа нэг удаа үзэгддэг сарын тэмдэг гээд хочилсон байсан. Түүний хувьд чуулганы хуралдаанд суудаггүй гишүүдийг тэргүүлдэг нэгэн. Угаасаа чуулганы хуралдаанд суух дургүй хүн.

Тиймээс чуулганы хуралдаан болон Байнгын хороодын хуралдаанд суудаггүй гишүүдийг эгүүлэн татдаг байх хуулийн төслийг өргөн барьсан байгаа билээ.

Хэрвээ энэ хууль батлагдвал, идэвхгүй, төрийн ажлаа хийдэггүй гишүүдийг эгүүлэн татах боломж бүрдэж байгаа юм. Энэ хуулиар бол хамгийн түрүүнд Б.Наранхүү татагдах болзлыг бүрэн хангасан гэдэг.

Хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа Б.Наранхүү гишүүнийг өчигдөр сэтгүүлчид “барьж” авчээ.  Тэрбээр чуулганы ирц энэ тэр ярих гэхээр тэс хөндлөн улсын хөгжил ярьсан байх юм.

“Би хуралдаа суугаад л байгаа шүү дээ. 65 гишүүн улс орны хөгжлийн асуудлаа яримаар байна шүү дээ. Одоо тэгээд бандааш, левчик, ирц гээд олон түмэнд таалагдах асуудал руу анхаарлаа хандуулаад байх шиг санагдаад байна. Би нэг зүйлийг анзаарсан. Улс орон маань хөгжих ёстой. Та нар ажлаа хийгээд цалингаараа амьдардаг эдийн засгийг бий болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол улс орон цалин гэж хэдэн төгрөг өгчихөөд бүгд өөр өөрийн амьдралтай, өөр хэмнэлээр амьдарч байна. Ард түмэнд таалагдах нэг өөр, хамгийн гол нь бодит эдийн засгийг тэлэх ёстой. Гадаад улс орны судалгааны ажил нэлээд хийж явлаа. Мөн нутагтаа ажиллаж байна” гэлээ.

Түүнчлэн ирцийн асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн эгүүлэн татдаг болох хуультай болохыг дэмжиж байгаа юу гэсэн асуултад “Ирц чухал асуудал биш. Өнөөдөр ирцийн асуудал яриад бүтэн нэг өдрийг алдаж байна. Ганц зүйлийг ойлгох хэрэгтэй. Багш, эмч хүн цалингаараа сэтгэл хангалуун амьдардаг нийгмийг бий болгох ёстой” гэжээ.

Энэ ярианаас нь ажиглахад Б.Наранхүү гишүүн Төрийн ордонд хий дэмий сууж хэрүүл хэлэлцэл сонсч байхаар гадаад дотоодоор улс эх орноо хөгжүүлэх их үйлсэд гар бие оролцож яваа юм болов уу гэж бодогдлоо.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-01-18 02:48:21
    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол хяналтгүй төр мухардалд орлоо
  • зочин 2018-07-02 10:49:26
    ах нь сууж бхгүй бол татагдана гэж дээ
  • Зочин 2018-06-18 04:29:12
    Зөв л юм хэлсэн байна, их алсыг харж байна
  • зочин 2018-06-17 04:25:34
    Хөөрхий эр хүнийг сарын тэмдэг гэж хочлоод яах нь вэ, ойлгодоггүй юм гээд үнэнээ хэлээд бхад, харин тэр гадаадад судалгаа хийж явлаа гэдэг нь хувьдаа л хийсэн.
  • Ж 2018-06-16 15:46:14
    Бодит амьдрал ярьсан бна монголд төрийн албан хаагч хэзээ ч цалингаараа амьдарч чадахгүй бна тэгсэн мөртлөө зарим нь үнэтэй байр машин авч унаад явж бна
  •  2018-06-15 16:11:32
    худлаа чалчих, хүн хуурахыг харж суухаар хужаад 100$ өгөөд багалзуурдуулчих. тэр хужаа улсын зардлаар нутагтаа заларна.
  • mongol 2018-06-15 13:43:04
    Sots ued tusgai surguulitai gants aimag Dundgovi baisan unen yum.
  • Batuul 2018-06-15 04:48:56
    Энэ лаларыг ах газрын наймаачин луухан М.Энхболдтой нь цуг шорон луу явуул...
  • Зочин 2018-06-15 04:46:38
    Дундговь аймгаа хөгжүүлээч???,Ард түмнийг н хоцрогдсон хөгжил дорой байлгах сонирхолтой юмуу.Үнэхээр хөгжөөгүй аймаг чинь Дундговь байналээ шүү?
  • Түвшин 2018-06-15 03:38:20
    Шалгалт өгч байгаа оюутан ямар ч сэдэв таарсан яаж ийж байгаад бөөс яриад эхэлдэг онигоо санаанд орчлоо
  • zochin 2018-06-15 03:12:57
    kkkkkkkkkkkkkkkk mun suuj bgaa bh daa bhgui bgaa haragddagiin sh dee