Машинаа голд угаасан залууд арга хэмжээ авчээ
Хэрвээ иргэн та гол усаа бохирдуулан тээврийн хэрэгслээ угаасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээхээ мэдэж байх нь зөв шүү.

Машинаа голд угааж байгаа бичлэг зургаар тань танд харицлага тооцно. Тухайлбал, 720 мянгаар торгож, хоёр жилээр хүртэл жолооны эрхийг нь хасах хуультай юм. Тэгвэл цахим сүлжээнд машинаа угааж байсан залууг торгожээ.

Тодруулбал, Хөвсгөл аймагт голд машинаа угааж байсан залууд шаардлага тавихад “Би төрсөн нутагтаа машин угаах нь миний эрх байгаа” хэмээн эсэргүүцсэн залуугийн талаар Хөвсгөл аймгийн группт бичсэн байсан. Үүний дагуу Дэлгэрмөрөн гол руу тээврийн хэрэгсэл оруулж угаасан гэх 64-36 ХӨА тээврийн хэрэгслийн жолооч С-д Монгол Улсын зөрчлийн хуулийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ авч шийдвэрлэснийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас мэдээлжээ.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ШУДАРГА ЁС 2018-06-15 04:07:05
    ГОЛД МАШИНАА УГААЖ БАЙГАА ЖОЛООЧ НАРТ ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВСАНАА ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР АРД ИРГЭДДЭЭ МЭДЭЭЛЖ БАЙВАЛ САЙН БАЙНА.
  • kkk 2018-06-15 04:05:56
    zamiin hodolgoonii durmee sain unsh. teren deer tov todorhoi baigaa.
  • жэх 2018-06-15 03:10:38
    нэг л хүн угаасан юм уу? өдөр шөнөгүй голын эрэг машин угаагчдаар дүүрэн байдаг.
  • ? 2018-06-15 03:01:06
    Голын эргээс 10, 20, 30, 40 г.м. метрийн зайд (эрэг дээр) голоос хувингаар ус зөөж угаавал "голд угаасан" гэж үзэх үү?
  • иргэн 2018-06-15 02:51:40
    ГОЛД МАШИНАА УГААСНЫГ Н ТОРГОЖ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙГАА Н САЙН БОЛОВЧ АЛТ УГААЖ ГОЛ МӨРӨН ХАРАХ АРГАГҮЙ БОЛГОЖ БАЙГАА АЛТНИЙ УУРХАЙНУУДАА ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙ...