Сирид барьцаалагдсан америк сэтгүүлч суллагджээ
Сирид хоёр жилийн өмнө зэвсэгт этгээ­дүүдэд барьцаалагдаад байсан америк сэтгүүлч Тео Куртис өнгөрсөн ням га­рагт суллагджээ. АНУ-ын цагаан ордноос өгсөн мэ­дээгээр Куртис ямар нэгэн аюулгүйгээр Си­рийн нутгаас гарч, удахгүй гэр бүлийнхэнтэй уул­зах ажээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дар­га Жон Керри эл явдалтай холбоотойгоор хэвлэлийнхэнд хандан мэдэгдэл хийсэн бөгөөд 2012 оны аравдугаар сард Лалын хэт даврагч бүлэглэлд барьцаалагдсан байсан америк сэтгүүлч Тео Куртис суллагдсан гэж ал­бан ёсоор  мэдэгдсэн байна.

Тэрбээр “Ямар ч гэсэн суллагдлаа. Америкийн Засгийн газар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 20 гаруй оронтой хам­тарч ажиллахыг хүссээр ирсэний дүнд нэг ир­гэнийгээ суллаж авч чадлаа” хэмээжээ. Гэхдээ сэт­гүүлчийг чухам яаж сулласан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж. Сэтгүүлч залуугийн ойрын хүмүүсийн хэлснээр Катарын Засгийн газар Тео Куртисыг барьцаанаас суллах хэлэлцээрийг зуучилж, ямар ч мөнгө төлөлгүйгээр сулласан байна. Өнгөрөгч ням гарагт америк сэтгүүлчийг хэт даврагч бүлэглэл НҮБ-ын энхийг сахиу­лагчдад шилжүүлэн өгсөн бөгөөд удахгүй эх орондоо ирэх юм байна. 

Тео Куртисын талаар цухас дурьдвал, тэрбээр Жоржиа мужийн Ат­лан­­тад төржээ. Массачусетсын их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд франц, араб хэлийг нэвтэрхий мэддэг нэгэн аж. Мөн герман, орос хэлээр ч гэсэн ярьж чаддаг байна. Куртис Сирийн нутагт албан үүргээ гүйцэтгэж яваад 2012 оны аравдугаар сард олон улсын террорист байгууллага Аль-Кайдагийн салбар Лалын хэт даврагч Нусра бүлэглэлд барьцаалагдаж байжээ.

Түүнтэй хамт барьцаалагдсан америк залуу өнгөрсөн жил хэт даврагчдын гараас мултарч чадсан бөгөөд тэр үед хоёул хамт зугтаасан хэдий ч, харамсалтай нь Куртис баригджээ. Сирид өнгөрсөн долоо хоногт Иракийн хойд хэсгийн зарим хотуудыг хяналтдаа аваад буй  Лалын хэт даврагч “Лалын улс” АНУ-ын агаараас өгч буй цохилтын хариу болгож, 2012 оны арваннэгдүгээр сард Сирид зэвсэгт этгээдүүдэд барьцаалагдаж, ор сураггүй болсонд тооцогдох болсон америк сэтгүүлч Жэймс Фолег цаазалж буйг харуулсан таван минут орчим үргэлжлэх бичлэгийг интернэтэд тавьсан юм.

Түүнчлэн  Стевен Сотлоф гэх америк сэтгүүлчийг ч мөн барьцаалсан байх бөгөөд энэ хүн амьд үлдэх эсэх Барак Обама Лалын улсын эсрэг хийж буй дайралтаа зогсоох эсэхээс шууд хамаарна гэж сүрдүүлж  байсан билээ. АНУ-ын Дэд ерөн­хий­лөгчийн хэвлэлийн төлөөлөгч Тео Куртис сул­лагдсанд Ерөнхийлөгч Обама баяртай байгаа гэ­сэн бөгөөд “Сирид барьцаанд буй америк хү­мүүсээ суллахын тулд чадах бүхнээ хийх болно” хэ­мээн мэдэгджээ.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.