“Хэн ч, хаана ч, хэзээ ч бэлэн” буухиа тэмцээнд сэтгүүлчид авхаалж самбаагаа сорилоо
Нийслэлийн Онцгой байдлын газраас “Гамшгаас урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоо” сэдэвт сургалтыг өчигдөр зохион байгууллаа.

Ард иргэдийн дунд зохион байгуулдаг тэмцээнийг анх удаа сэтгүүлдчийн дунд зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой байлаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, гамшгийн нөхцөл байдлыг олон нийтэд хүргэх, гамшгаас хамгаалах мэдээ мэдээллийг олон нийтэд  шуурхай хүргэхэд сэтгүүлчдийг мэдээллээр хангах, хамтран ажиллах зорилготой тус сургалтыг хийсний дараа Хар усан тохойд очиж “Хэн ч хаана ч, хэзээ ч  бэлэн” буухиа тэмцээнд төвийн хэвлэл мэдээллийн 30 орчим сэтгүүлч оролцон хоёр баг болон хуваагдаж авхаалж самбаа, авьяас мэдлэгээ сорьж өрсөлдлөө.

Гамшиг ослын үед хүнд хамгийн хэрэггүй байдаг зүйл хэрэгтэй болдог гэдгийг ойлгуулав. Тухайлбал, гялгар уут, ундааны сав, хэрэггүй сонин гэх мэт зүйлсүүд хамгийн хэрэгтэй болж, одоо үед хэрэглэж байгаа гар утас, нөүтбүүк гэх мэт зүйлс хамгийн хэрэггүй зүйл болдог гэдгийг онцолж байв.


Шар цэнхэр багууд болж хуваагдсан хоёр багууд гамшгийн үед хэрхэн шуурхай ажиллаж чадах вэ гэсэн тэмцээнээр өрсөлдөж, цэнхэр багийнхан түрүүлэв. Мөн онцгой байдлын алба хаагчтай гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, сэтгүүлчид хожигдол хүлээж, онцгойхон “онцгойрч” түрүүлсэн юм.

Түүнчлэн онцгой байдлын алба хаагчид гол усанд живсэн үед яаж аврах уу, анхан шатны ямар тусламж үзүүлэх үү зэргээр үзүүлэх сургалт хийж, ажлын онцлог байдлаасаа сонирхуулан танилцуулав.



Дашрамд дуулгахад, Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” 41 дүгээр захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг дарга А/211 дүгээр захирамж гаргаж дүүргийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, дадлага”-ыг зохион байгуулахаар болсон.

Тэгвэл Баянзүрх дүүргийн гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүч хэрэгсэл, болзошгүй гамшгийн үед хэрхэн хамтран ажиллах  талаар туршлага солилцож,  мэдээлэл авах гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өчигдөр эхэлж, өнөөдөр үргэлжлэх юм.




О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.