АСЕМ-д зориулж хөшөө барих нэрийдлээр их хэмжээний мөнгө завшсан эзэд хэн бэ

АСЕМ-тай холбоотой аудитын шалгалтын дүнг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад “Тэнгэрийн өрх” нэртэй хөшөө барих нэрийдлээр их хэмжээний мөнгө завшсан эзэд хэн бэ гэдгийг тодрууллаа.

Ази, Европын дээд түвшний уулзалтын 20 жилийн ойн түүхэн дурсгалт хөшөөг байгуулах асуудлыг хэлэлцэж, Монгол Улсад АСЕМ-ыг зохион байгуулсан дурсгалд зориулсан хөшөө хийлгэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу АСЕМ-ын нэрэмжит хүрэл цутгамал “Тэнгэрийн өрх” нэртэй 500.0 сая төгрөгийн үнийн дүнтэй хөшөө хийхээр АСЕМ-ын БАА Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд БАА-ны олон нийттэй харилцах ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатар, “Олон Улсын уран бүтээлчдийн Монголын холбоо” ТББ тэргүүн А.Чадраабал нар гэрээ байгуулжээ.

“Олон Улсын уран бүтээлчдийн Монголын холбоо” ТББ-д гэрээний дагуу ГХЯ-аас 2016 оны 08 дугаар сарын 03-нд 500.0 сая, 2016 оны 12 дугаар сарын 21-д “АСЕМ 2016 уулзалтыг дэмжих сан” ТББ-аас уг уран баримлыг БНХАУ-аас оруулж ирэх гаалийн татвар 58.1 сая, бусад нэмэлт зардалд 22.0 сая төгрөг, нийт 580.1 сая төгрөгийг санхүүжүүлсэн байна.

“Тэнгэрийн өрх“ хөшөөг Д.Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэн дэх “Энхтайваны хонх” хөшөөний сууринд байрлуулахын тулд “Энхтайваны хонх” хөшөөг сууринаас баруун тийш 50 м орчимд нүүлгэн шилжүүлж, 2 хөшөөний суурийг бэлтгэх ажлыг сонгон шалгаруулалт хийлгүйгээр 71.9 сая төгрөгөөр “Шандаст хонгор” ХХК-аар гүйцэтгүүлэхээр 10/16 дугаартай гэрээг “АСЕМ 2016 уулзалтыг дэмжих сан” ТББ, “Шандаст хонгор” ХХК-тай байгуулжээ.

Мөн хөшөөний ажилтай холбоотойгоор 2016 оны 11 дүгээр сарын 01-нд иргэн Д.Бат-Эрдэнэд 16.7 сая төгрөгийг ямар ажил гүйцэтгэх нь тодорхойгүйгээр бэлнээр олгосон байна.

Ийнхүү “Тэнгэрийн өрх” хөшөө хийлгэх, суурилуулах болон “Энхтайваны хонх” хөшөөг зөөж суурилуулахтай холбоотой нийт 668.7 сая төгрөгийн зардал гарсан боловч анхан шатны санхүүгийн баримт дутуу, ажил хүлээж авсан акт, хүлээлгэж өгсөн акт баримт байхгүй байна. Тиймээс “Олон Улсын уран бүтээлчдийн Монголын холбоо” ТББ,  “Шандаст хонгор” ХХК болон иргэн Д.Бат-Эрдэнэ нарыг хуулийн байгууллагад шалгуулахаар болсныг дуулгасан юм.

О.Сайхан
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-04-06 19:52:09
    Нээрээ ямар утга учиртай хөшөө юм бол? заавал эвдэж сүйтгээд яахав.АСЕМын байруудынх нь дунд тавьчихмаар юм.Яахав хүмүүс оньсого таана биз
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • нэргүй 2020-04-03 05:53:58
    энэ хөшөөний утга, билгэдлийг хэлж өгөх хүн байна уу?
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Ану 2020-04-03 03:41:33
    Яг энэ зургаараа босговол гоё л юм.Гэхдээ байшин болчихоод байдаг болохоор болгоомжлоод байгаам.АСЕМ хөшөөш буулгаж Элбэгдоржийн шарилын чулуу болгомор
    162.158.78.241
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-11-28 14:22:31
    tumsug
    66.181.191.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Nnn 2018-06-20 06:54:42
    Muuhai ur hiitsgui hushuu. Naimaalj yumuu!?
    112.72.14.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Төв аймаг иргэн 2018-06-14 20:30:19
    Чадраабал нутгийн ах Ми - д 60 тэрбумыг босгож өгөхөөр пялдаг царайлсан л юм бн
    27.123.214.91
    Мэдэгдсэн Хариулах
  • Happy 2018-06-14 15:26:51
    Nuguu Elbegdorj guain..naimaalj shig bai gd bdag hushuu yumuudaa.. neg muchriig ni tasdahad baitugai 1 muchirteigee yldeed tuljdug gd bsan.
    159.134.252.126
    Мэдэгдсэн Хариулах
  • бодлын хулгайч 2018-06-14 09:56:58
    ямар ч утга учиргүй муухай баримал. адгийн муу амьтны өндөг хагарах гэж байгаа юм шиг. төв талбайгаас зайлуулах хэрэгтэй. түүний оронд хонхны хөшөөг эргүүлэн ав...
    43.228.129.65
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol yalna bas neeree ain 2018-06-14 07:00:49
    zugeer l bie biendee mungu olj ogson yum baina sh dee.yamar muuhai yum be.
    202.170.68.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Робинзон Крузо 2018-06-14 04:53:53
    Хорт хавдрын эс шиг ямар муухай хэлбэртэй хөшөө вэ? Авилгалын билэг тэмдэг гэвэл таарна.
    107.167.113.161
    Мэдэгдсэн Хариулах
  • Хятад луухаа 2018-06-14 03:15:40
    Хай. Би 50 000 юуанаар хийж чадна аа. Үхэр Монголчуудаа
    202.131.236.250
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-06-14 03:15:22
    заваан балиар хөшөө, хуучин байсан хонх нь их гоё, орчинтойгоо зохицож байсан. Одоо баруун урд буланд байгаа. Буцаагаад тавь.
    203.91.114.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2018-06-14 03:13:35
    Энэ хөшөөг үзсэн хүн бна уу. АСЕМ - ийн төлөөлөгчид бол бүр ч үзээгүй.Ямар зорилготой барьсан юм бол. Элбэгдоржоос асууя Монголчуудаа. Элбэгээ гай
    202.131.236.250
    Мэдэгдсэн Хариулах
    • А 2018-06-14 12:30:28
      Гаабийгаас асуугаачээ. Ганбаатар гэгч энэ этгээд яагаад 500 сая тегрегний гэрээ байгуулдагийн. Энэ Гаабийг шалгаачээ.
      139.5.217.108
      Мэдэгдсэн Хариулах
  • Бөөн хулгай!!! 2018-06-14 02:40:57
    Улсын хөрнгөөр мөн ч их тоглох юм даа, хулгайчууд!!! Хамгийн гол нь дээдчүүд нь өөрсдөө зарчимгүй учраас доодуул нь ингэж дураар дургидаг юм!!!
    66.181.160.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-06-14 01:48:51
    Улс орны эдийн засаг хүнд үед,ийм үрэлгэн хандаж болохгүй ш дээ. Улам л өр нэмж АСЕМ-г хэт сүр дуулиантай хийсэн . Бусад оронд жирийн л хийдэг хурал шүү дээ.
    202.21.106.140
    Мэдэгдсэн Хариулах
  • мөнхөө 2018-06-14 01:27:37
    Энэ бухын засааг хэн захиалж хэн хийж хэн хэн мөнгө саасныг шалгаж хулгайч нарыг нь зарлан шалгах, энэ засаагаа миний нутгийн (Улаанбаатар) хөрснөөс зайлуул
    112.72.14.70
    Мэдэгдсэн Хариулах