ТББХ-ны хуралдаанаар Д.Гантулгыг чөлөөлөхийг дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж дэмжжээ.

Өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанаар ёсзүйгүй гишүүд болох Д.Мурат, Д.Гантулга хоёрыг эгүүлэн татах тухай УЕП-ын гаргасан хүсэлтийг УИХ хүлээж аваагүй юм. Улмаар Д.Гантулга гишүүний суудлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ уржигдар гаргасан юм. МАН-ын бүлгийн хуралдаанаар дэмжсэн бол өнөөдөр ТББХ-ны хуралдаанаар бас дэмжсэн байна.
 
Санал хураалтыг ил явуулсан бөгөөд Д.Гантулга санал хураалтад 11 гишүүн оролцож, 90.9 хувийн саналаар дэмжигджээ. Байнгын хороо уг саналын томъёоллоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд саналаа оруулах аж.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.