
БОАЖЯ-аас “Байгальд ээлтэй ус ашиглалт” уриан дор “Ухаалаг хэрэглэж, усаа хэмнэе” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж, шилдгүүдийг шалгарууллаа. Уралдаанд олон бүтээлүүд ирснээс:
- “Ийгл” телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг “УСГҮЙ ИРЭЭДҮЙД ХӨТӨЛЖ БУЙ ЭРСДЭЛ” нэртэй бодит байдал нэвтрүүлгээрээ тэргүүн байрт шалгарч, 1.000.000 төгрөг, өргөмжлөлөөр,
- Дэд байрт “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Сувдмаа “Үгээрээ бус үйлдлээрээ хамгаалъя” нийтлэлээрээ шалгарч, өргөмжлөл, 800.000 төгрөгөөр,
- Гуравдугаар байрт Olloo.mn сайтын сэтгүүлч О.Сайханцэцэг “Алт олох гэж ус урсгаж байна, Хожим ус олох гэж, Алт урсгах вий дээ” нийтлэлээрээ шалгарч, өргөмжлөл, 500.000 төгрөгөөр тус тус шагнуулав.
Тэдний шагналыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гардуулж, амжилт хүссэн юм.
Г.Зул