Энэ сарын 9-ний өдөр 24 дүгээр сургуулийн ойр орчмоос Золбоо гэх 14 настай хүү алга болсон талаар мэдээлсэн билээ. Тэгвэл түүнийг дөрөв хоногийн дараа буюу өчигдөр орой цагдаагийн байгууллагын алба хаагчид эсэн мэнд олжээ.
Энэ талаар хүүгийн ээж фэйсбүүк хуудастаа бичихдээ “Манай хүүг хоёр залуу хуурч дагуулж авч явсан байна. Биед нь ямар нэг гэмтэл учруулаагүй. Хүү маань маш их айсан байдалтай байлаа. Бид хүүхдүүдээ өшөө илүү их анхаарал тавих цаг ирсэн байна” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn