Голд машинаа угаавал 720 мянган төгрөгөөр торгож, хоёр жилээр эрх хасна
Урин дулаан цаг ирэнгүүт ухамсар муутай иргэд гол ус бохирдуулж автомашинаа угаадаг билээ.

Тэгвэл ийм иргэдийн талаарх мэдээлэл, машины зураг хөргийг авч холбогдох газарт нь мэдээлэх үүрэгтэй.

Хэрвээ гол, мөрөнд автомашинаа угаавал 720.000 төгрөгөөр торгож, жолоочийн эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасдаг болжээ.

Гол мөрөний урсац татрах, тасрах, ширгэх зэрэг нь хүний буруутай үйлдлээс болдог гэдгийг холбогдох газруудаас мэдээлсэн юм.
Тиймээс иргэдийг ухамсартай байж, усаа хамгаалж хайрлаж, голдоо машин тэргээ угаахгүй байхыг анхааруулж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Болжээ 2018-06-15 10:31:57
    Хэлээд нэмэргүй хүмүүст аятайхан хууль гарч дээ
  • ???????? 2018-06-12 13:25:35
    "Голд угаах" гэдгээ тайлбарлах хэрэгтэй - голын эргээс 10, 20, 30 метр г.м. зайд голоос хувингаар ус зөөж угаавал яах вэ?
    • Больчих 2018-06-13 00:13:25
      Машин угаалгын газарт, эсвэл гэрийнхээ гадаа машинаа угаа, найз аа. Алийн болгон байгал, гол мөрнөө бохирлож нүгэл хураах вэ дээ
  • Zochin 2018-06-12 10:55:09
    Mash zuv