Терроризмын эсрэг бүс нутгийн кампанит ажил явуулахыг уриаллаа
Иран улсын Гадаад хэр­­гийн сайд Мохаммад Жавад Зариф Иракийн улстөр, аюулгүй байдалд үүсээд буй хямралыг зөв­шилцөхөөр Багдад хотод энэ сарын 24, 25-нд айлчлалаар очсон байна. Тэрбээр Иракийн Ерөнхийлөгч Фуад Маасумтай уулзах үедээ тер­роризмын эсрэг нийтээрээ тэмцэх бүс нутгийн кам­панит ажил явуулахад хамтран ажиллахаа мэ­дэгдсэн тухай ИТАР-ТАСС мэдээлэв.

Мохаммад Жавад За­риф “Иран улс нь “Ис­ламын бүгд найрамдах улс” хэмээн өөрсдийгөө нэр­­­лэсэн террористуудтай Иракийг тэмцэхэд эхний үеэс л хамтдаа байсан. Тер­ро­­­ристууд Иракийн ард түмэнд төдийгүй бүс нутагт аюул занал учруулж байна. Тэд Иракт их хэмжээний хохирол учруулсан. Бид курдчууд, шиитүүдийн ахан дүүсээ дэмж­дэг” хэ­мээн тэмдэглэсэн байна. Ха­­риуд нь Иракийн Ерөн­хийлөгч Фуад Маасум хамт­­ран ажиллах саналыг сай­­шааснаа хэлсэн бөгөөд “Иракт хамгийн түрүүнд хүчирхэг засаг захиргааг бий болгох шаардлагатай” гэ­жээ. Түүнчлэн Иракийн Га­даад хэргийн сайд Иран улс нь эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад тусалсан гэдгийг дурьдлаа.

“Исламын бүгд найрам­дах улс” тер­рорист бүлэглэл нь “Аль-Каеда” бүлгийн суу­­рин дээр нэг жилийн өм­­нө байгуулагдсан ч бүс ну­­тагт заналхийлсэн 80000 га­руй жихадын дайчинтай хү­чирхэг бүлэг болсон аж. Дайч­дын 50 мянга орчим нь Сири, үлдсэн 30 мянга гаруй нь Иракийн нутаг дэвсгэрт террорист үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хар­гис, хэрцгий үйлдлээрээ дэл­хий нийтийг цочирдуулж байна. Бүлгийн суннит ша­­­шинт террористууд өн­гөр­сөн зургаадугаар сард Иракийн хоёр дахь том хот Мо­сулыг эзлэн авах үедээ хо­тын төв банкнаас 425 сая ам.долларыг хулгайлжээ.

Мо­­­сулаас гадна жижиг хот, суу­­рингуудыг эзэлсэн терро­рис­тууд Сирийн Табка хотод байдаг Засгийн газрын нисэх хүчний баазыг ч эзэлжээ. Багдад 30 мянга орчим дайч­­­наа уг бүлэглэлийн эс­рэг илгээснээр тус улсад ир­­­гэний дайн үүссэн. Дайн ту­­лаанаас Иракийн хойд нутгаас 700 мянга гаруй курд­чууд дүрвээд байна.

Вашингтон “Исламын бүгд найрам­дах улс” бүл­гийг сүүлийн үед АНУ-ын хувьд тулгарч байгаа хам­гийн их аюул заналтай жи­хадын дайчид гэж үз­сэн аж. АНУ-ын Батлан хамгаа­лахын сайд Чак Хэйгел “Тэд бол жирийн террорист бүл­гээс огт өөр, стратеги, цэр­­гийн тактик бүхий үзэл баримтлалтай, их хэмжээний хөрөнгө мөнгөтэй юм. Бид­­ний урьд өмнө тулж байс­наас хамаагүй ноцтой асуу­дал болоод байна” хэмээн ВВС агентлагт ярьжээ.

Тус бүлгийн дайчид Иракт ажиллаж байсан АНУ-ын сэтгүүлч Жеймс Фоулийг хөнөөж буй видео бичлэгээ өнгөрсөн долоо хоногт интер­нэтээр цацсан нь маш аймшигтай үйлдэл болсон. АНУ-ын Хууль зүйн яамнаас энэ хэргийг мөрдөж байгаа бөгөөд сэтгүүлчийг хөнөөсөн террорист “British” англи хэлээр ярьжээ. Энэ нь Их Британийн нийслэл Лондон хотын за­хын дүүрэгт амьдарч байсан байж болзошгүй гэсэн таам­гийг дэвшүүлээд байгаа юм. Гэхдээ Их Британийн Гадаад хэргийн сайд Филип Хаммонд уг бичлэг хуурамч байх магадлалтайг хэлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама сэтгүүлчийг амиа алдсаны дараа тусгай мэдэгдэл хийсэн юм. Тэр­бээр “АНУ Иракт байгаа иргэдээ хамгаалахын тулд шаардлагатай бүгдийг хий­нэ. “Исламын бүгд най­рам­дах улс” бүлгийн ги­шүүд энгийн номхон ир­гэдийг хөнөөж, хүүхэд эмэгтэй­чүүдийг хүчирхийлэн боол­­чилж байна.

Энэхүү бү­лэглэл шиг байгууллага XXI зуунд оршин тогтнох ёсгүй. Бүлэглэл нь ямар нэ­гэн шашны эрх аш­гийг хамгаалсан, хүн төрөлх­тө­нийг хүндэтгэсэн ямар ч үзэл баримтлал байхгүй” гэ­жээ. Түүнээс гадна “АНУ шу­дарга ёс тогтоохын тулд бүх хүчин чадлаа дайчилна” хэмээн тэмдэглэсэн байна.

Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.