Хүүхэн хүчиндсэн хэргээр, олон сар хуулийнханд шалгуулж, шалгагдаж байгаа нэрийдлээр хэл ам таталсан УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга өчигдөр гишүүний суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Энэ үйлдэлд нь нэг хэсэг баярлаж, нөгөө хэсэг харамсч байх шиг байна. Тухайлбал, “Аль эрт ингэж уучлалт гуйгаад суудлаасаа буух байсан” гэсэн бол “Залуу хүний хувьд харамсалтай байна. Гэхдээ яах вэ залуу хүний замын хүзүү урт шүү” гэж бичсэн сэтгэгдэл олон нийтийн хэрэгслээр хөвөрсөн харагдана.

За тэгвэл, Д.Гантулга гишүүний суудлаасаа бүрэн чөлөөлөгдөх үү, хэрвээ чөлөөлөгдсөн тохиолдолд Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдах уу, хэн өрсөлдөх вэ гэсэн асуудал хүчтэй гарч ирлээ. Түүний оронд таамгаар хэд хэдэн хүний нэрийг дэвшүүлж байна. Гэхдээ Д.Гантулга гишүүний суудлаасаа буухгүй байх, зүгээр намынхаа ах, эгч нараар өрөвдүүлэх тактик ч гэж олон нийт харж байх шиг.
Хэрвээ УИХ-ын 42 дугаарт тойрогт МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёр тулчихвал тулчихвал гал гарна даа гэх. Гэхдээ У.Хүрэлсүх ялагдчихвий гэсэн айдас түгшүүртэй байгаа байх. Тиймээс өөрөө нэр дэвшилгүй аймгийн Засаг дарга Н.Ганбямбыг явуулах гэж үзнэ. Намынхан нь намын даргаа нэр дэвш гэж шахах нь тодорхой, хэрэв зээ нэр дэвшээд унавал У.Хүрэлсүх хэн ч биш болно гэх мэтээр таамаг дэвшүүлж эхэлжээ.
Тэгвэл Д.Гантулгын гишүүний суудлаасаа бүрэн чөлөөлөгдөхөд хуулийн хүрээнд бол багагүй хугацаа орох юм байна.
Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг прокуророос санал орж ирснээс хойш 48 цагийн дотор хэлэлцэх хуультай. Харин өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх гэж байгаа бол ямар хугацаанд шийдвэрлэх талаар хуулийн зохицуулалт байхгүй. Тэгэхээр ерөнхий журмаараа явбал энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын бусад гэсэн хэсэгт ороод хэзээ ч хэлэлцэж болох юм.
Тиймээс энэ пүрэв юмуу, баасан гарагийн чуулганаар асуудлыг хэлэлцэх боломжтой. Түдгэлзүүлэхэд гурван Байнгын хороо хуралддаг. Тэгээд хугацаа нь тулчихсан болохоор өнгөрсөн баасан гараг тэр чигтээ энэ асуудалд зориулагдсан байжээ. Харин одоо нэг л Байнгын хороогоор хэлэлцэнэ. Маргааш Байнгын хороо хуралдана. Тэгэхээр нөгөөдрийн чуулганаар хэлэлцэж боломж байгаа гэсэн үг.
Тиймээс түүнийг чөлөөлөх эсэхийг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж магадгүй. Намынх нь ах эгч нар дахиад аваад үлдэх нь үү, эсвэл явуулж, орных нь хүнийг өрсөлдүүлэх нь үү гэдгийг цаг хугацаа харуулах бизээ.

Өмгөөлөгч Б.Мэргэн “Хугацаатай холбоотой бас нэг зүйл байна. “Гишүүдийн бандааш, бөгс бөөрний асуудлыг яриад өөр чухал зүйлд зарцуулах ёстой бүтэн нэг өдрийн чуулганы цагийг барчилхаа” гэж бухимдах хүмүүс их байх юм. Энэ бол тийм ач холбогдол багатай зүйл биш. Зөвхөн энэ удаад хохирсон нэг, хоёр хүний асуудал ч биш. Цаана нь хохирсон байж болзошгүй, цаашид хохирч мэдэх мянга мянган охид, эмэгтэйчүүдийнхээ эрхийн асуудал яригдаж байна. Ер нь нэг, хоёр хүний эрх байлаа ч тэдгээрийн хувьд юутай ч харьцуулшгүй үнэ цэнэтэй асуудал.
Иргэдийнхээ, охин, эмэгтэйчүүдийнхээ наад захын салшгүй эрхүүдийг хамгаалж чадахгүй бол мянга сайхан хөрөнгө оруулалт, эд баялаг, сайн сайхан нийгэм яриад хэрэггүй. Тийм боломж ч байхгүй. Буруутгамаар байвал өдөржин бөгс, бөөр ярихад хүргэсэн хүмүүсийг л буруутгавал таарна даа” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn