Монголын сагсчид ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа
Филиппин улсын Манила хотод болж буй FIBA 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ баг амжилттай оролцож байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг 20 баг оролцож байгаагаас Монгол Улсын шигшээ баг ОХУ, Бразил, Канад, Филиппиний багтай “С” хэсэгт багтсан.

Дөнгөж сая манай сагсчид хэсгийн сүүлчийн тоглолтоо дэлхийн чансааны дөрөвт бичигдэж буй Бразил улсын багтай хийж, 19:16-гийн харьцаагаар ялалт байгууллаа. Ингэснээр Монгол Улсын шигшээ баг гурван хожил, нэг хожигдолтойгоор хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарч байна.



Манай сагсчид шөвгийн наймд "А" хэсгээс нэгээр гарсан Сербийн багтай тоглох юм. Уг тоглолт Улаанбаатарын цагаар маргааш/06.12/ 12:50 цагаас эхэлнэ.
 
ДАШТ-ий хэсгийн тоглолтын үр дүн:

 
Монгол-Канад 15:21
Монгол-Филиппин 21:17
Монгол-ОХУ 21:18
Монгол-Бразил 19:16

Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol er 2018-06-12 02:11:50
    Sain baina.
    160.245.112.253
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-06-11 15:19:19
    amjilt
    202.9.40.140
    Мэдэгдсэн Хариулах
  • G 2018-06-11 14:21:32
    Amjilt
    27.123.214.116
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-06-11 13:36:57
    дэлхийн аварга сербийн багтай тоглож дээ.аваргыг ялж аварга болно.бөмбөгөө залж чадахгүй маш олон алдаж буйгаа анхаармаар.
    182.160.35.112
    Мэдэгдсэн Хариулах