Ц.Лувсан: ОХУ-аас худалдаж авсан вагонууд үнэ засварын зардлаа нөхөж 700 сая төгрөгийн ашигтай ажилласан
УБТЗ-ын удирдах газраас сүүлийн үед улстөржүүлээд байгаа вагонуудын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, ОХУ-аас худалдаж авсан 1000 вагон, зам засварын машины асуудлаар Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан, Вагон ачилтын албаны дарга Л.Болд, УБТЗ-ын суурь бүтэц хариуцсан дарга К.Р. Белош нар мэдээлэл хийв.

Дэлхийн зах зээл дээр нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн нь УБТЗ-ын экспортын тээврийн хэмжээ огцом өсөхөд нөлөөлсөн бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг тээвэрлэх ачааны хагас вагон хүрэлцэхгүйд хүрч, тус нийгэмлэг өөрийн воганы паркийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болсон гэнэ.

Тиймээс өнгөрсөн оноос ачааны хагас вагоны захиалга эрс нэмэгдэж УБТЗ-ын эзэмшлийн 1347 хагас вагоноор энэхүү хэрэгцээг хангаж дийлэхээ болив. Өдөр тутамд 206 хагас вагон дутагдаж байснаас ачаа тээвэрлэлтээс 93 тэрбум 795 сая төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гараад байлаа. Үүнтэй холбогдуулан ОХУ-аас УБТЗ-ын Ерөнхий хороо дүгнэлт хийж, тус нийгэмлэгийн ачааны вагоны паркийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг үндэслэн 2017 оны наймдугаар сарын 17-нд УБТЗ-ын 1 дүгээр орлогч даргаар ахлуулсан Үнийн комисс ажиллаж 1000 вагон худалдаж авах хамтарсан шийдвэрийг гаргасан байна.

Тэгвэл энэ талаар Тээвэр зохион байгуулалтын дарга Ц.Лувсан “Нийгэмд сөрөг мэдээлэл их цацагдаж байна. ОХУ-аас 1000 вагон худалдаж авахаар ярилцсан ч өнөөдрийн байдлаар 587 хагас вагон худалдаж авсны 548 нь тээврийн үүрэг гүйцэтгэж байна. Эдгээр вагоны нэг бүрийн үнэ дунджаар 9-11 мянган ам.доллар юм. Дархан, Замын-Үүдийн вагон засварын газарт урсгал засварт оруулж тээвэрт явуулж байгаа бөгөөд эдгээрээс 39 вагон засварт орохоор хүлээгдэж байгаа. Өнөө өглөөний байдлаар гэхэд 206 хагас ачааны вагон шаардлагатай байна.

Гэхдээ нэг зүйлийг онцлож хэлэхэд, дээрх 587 галттэрэг ашиггүй ажиллаагүй юмаа. Энэ сарын 05-ны байдлаар эдгээр хагас вагонууд худалдаж авсан үнэ, засварын зардлаа нөхөөд 700 сая төгрөгийн орлого илүү оруулсан гэсэн үг. Цаашдаа УБТЗ-д орох орлого, улсад орох татвар нэмэгдэнэ.

20170 онд УБТЗ экспортын тээврийн захиалгыг 46,8 хувь буюу 75026 вагоноор дутуу хангаж байсан бол 2018 оны эхний 4 сарын байдлаар хангалт 83,9 хувьд хүрсэн нь ОХУ-аас 587 вагон худалдан авсны үр дүн. Цаашдаа экспортын тээврийн захиалгыг бүрэн хангахын тулд үлдсэн 413 галт тэрэгийг зайлшгүй авах шаардлагатай байгаа юм. Хоног болгонд бид нар 50 вагон захиалж байгаа. Хамгийн дээд талдаа 24 вагон өгөхөөр цаана нь 26 дутагдаж байна гэсэн үг. Чойрын өртөөнөөс гэхэд жонш тээвэрлэхээр хоногт 33 вагоны захиалга өгч байна. Бид нэгийг ч өгч чадаагүй. Одоо бидэнд 1400 ачааны хагас вагон хэрэгтэй байна. Дээрх 1347 вагоны ихэнхийг нь насжилтийн хугацаа дуусч байна” гэлээ.

ОХУ-аас дээрх 587 галт тэрэгийг худалдаж авсан цагаас хойш янз бүрийн хэл ам гарах болсноос болж шаардлагатай гэсэн хагас галт тэрэгийг оруулж ирэх ажил удааршсан. Үлдэгдэл 413 вагоны 78 нь Сүхбаатар өртөөнд орж ирсэн боловч тодорхойгүй шалтгаанаар холбогдох комиссын үзлэгийг хүлээж энэ оны тавдугаар сарын 23-наас хойш өртөөны замыг эзлэн ашиглалтгүй өнөөг хүртэл зогсч байна.

Түүнчлэн галт тэрэгний дутагдал хүрэлцээгүйгээс болж энэ оны эхний 4 сарын байдлаар УБТЗ 5376 вагоны тээврийн орлого 9 тэрбум 130 сая төгрөг олох боломжоо алдсан байна гэлээ.  

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-06-12 11:38:36
    монголд гэлдэрч явдаг тулдаа л осол гаралгүй өнгөрч. өөр улсад гарсан бол хил даваад л осолдоно.
  • Иргэн 2018-06-12 06:31:27
    Ингэдэг л байхгүй юу?! Хаа байна тэр?! Цогтгэрэл, Жигжиднямаа нар халаасаа түнтийлгээд Ганбат сайд надад юуч өгсөнгшй гээд барын нулимас унагаад байсан?!
  • Evii min 2018-06-12 04:15:03
    Eleg eleg. Horvoo deer 200han myangan dollariin ashigtai ajilladag teesh gej baidaggui yum. Arai ch dee... ta nar yamar taxi, jijig ovriin teever bish de
  • Бат 2018-06-12 00:52:34
    Үхэж байсан хулгай ч нар наадах вагонууд чинь шинэ байж хэдэн арван жил ашигтай ажиллах ёстой шүү дээ мал гэж бодоо юу
  • Жирийн Монгол 2018-06-11 16:39:34
    Хүмүүс ээ, та нар дандаа хар талаас нь харах юм. Арай өөр өнцгөөс харвал харин ч зөв ажил хийсэн биш гэж үү. Хар муу бодлоосоо салаач. Сэтгэлээ ариусга.
  • Баги 2018-06-11 15:11:05
    Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал чухал биш ашиг олж байвал актлагдсан хог ч байсан болно гэх гээд бна уу.Сүйрэл болвол энэ үгээ хэлээд сууж байхуу.
  • Zochin 2018-06-11 14:55:13
    Aktlagsan vagon avahaasaa ichij uheech
  • Zochin 2018-06-11 12:57:23
    Jigjidnyamaagiin shunal duusaj hanah boloogui uy
    • Zasss 2018-06-12 04:16:27
      Hulgaich shu de. Tiim bish baisan bol ur huuhed ni hun shig yavahsan. Huu ni gej neg arhichin, he was h yumgui zolbin garshtee