Элсэгчид, иргэдийг төөрөгдөлд оруулж байгаа их, дээд сургуулийн нэрийг цэгцлэе
Өнгөрсөн жил нутгийн хоёр хөгшин “Манай бага охин МУИС-д элсэн орж суралцаж байгаа” гээд сайрхаж яриад байсан.

Хэдхэн хоногийн өмнө нөгөө охинтой нь Гандангийн ойролцоо тааралдаж мэнд мэдэлцэж ойр зуурын юм ярьсан юм. Өнөө охин “Манай сургууль энэ шүү дээ. Энэ жил нэгдүгээр курсээ төгсөх гээд шалгалт шүүлэг ихтэй байна” гээд Монголын үндэсний их сургууль буюу /МҮИС/-ийг гараараа заав. Би ч өлгөж аваад “Өө чи чинь МУИС-д сурдаггүй юмуу, өнгөрсөн зун нутагтаа очиход аав ээж хоёр чинь манай охин Монгол Улсын их сургууль авсан гээд яриад байсан даа” гэв. Охин ч “Үгүй ээ, эгчээ МҮИС-ийн нягтлангийн ангид орсон” гэлээ.

Энэ ярианаас нэг зүйлийг анзаарав. Иргэд болоод элсэгчид МҮИС, МУИС хоёрыг их андуурдаг юм байна.

Нээрээ л харахаар товчилсон нэр нь иргэдийг төөрөгдөлд оруулж, андуурагддаг ажээ. Олон улсын байгууллагад ч энэ хоёр сургуулийн нэр томъёо андуурагддаг талаар салбарын яамны хэвлэлийн ажилтан нь цахим хуудсандаа бичжээ.
Тодруулбал, МУИС-д хаягласан гадны захиа замдаа төөрч, МҮИС гэдэг сургууль руу явчаад 14 хоногийн дараа МУИС дээр иржээ. Энэ талаар МУИС-ийн багш, ажилчид салбарынхаа сайдад их гомдол мэдүүлдэг юм байна. Тиймээс хаяг, нэршлийн асуудлыг ч цэгцлэж өгөхийг хүсчээ.
 
Хэдий бид өрсөлдөөн дунд амьдардаг ч гэлээ, нэгнээ хуулбарласан маягтай, нэр олдохгүй байгаа мэт ингэж нэгнээ үг, үсгийн ялгаагаар хуулбарлаж баймааргүй санагдах юм. Үүсэл, хөгжил, сургуулийн бодлого нь өөр ч гэлээ хөдөөнийхөн төдийгүй нийслэлийнхэн энэ хоёр сургуулийг андуурч их будилдаг байна. Монголын үндэсний их сургууль орон нутагт гэхэд элсэлтийн шалгалтын үеэр эцэг эхчүүд, хүүхдүүдийг төөрөлдүүлж гадаа нь бүртгэл хийгээд л элсүүлээд байдаг нь үнэн. Үүнийг нь мэргэжлийн залиланг гэж тайлбарлах ч өмнөх сайдуудын алдаа гэж дүгнэж буй.
 
Одоо хэдхэн хоногийн дараа хүүхдүүдийн их, дээд сургуульд элсэх шалгалт эхэллээ. Сайн мэдээлэл, мэдлэггүй хүүхэд анзаарахгүйгээс болж МУИС-д тэнцлээ гэж бодож яваад МҮИС-д орсон байвал яах вэ. Эндээс л бүх юм эхэлнэ шүү.
Нөгөөтэйгүүр хувийн их, дээд сургуульд Үндэсний гэдэг нэршил ахадсан байхыг үгүйсгэхгүй. Улсад үндэсний их сургууль ганц л байх ёстой.
 
Хамгийн гол нь энэ хоёр сургуульд нэйшнл гэдэг үг орсонд учир байгаа юм. Багаар бодоход төөрөгдөл, томоор бодоход гадныхны элэг доог болох нэг сайхан шалтгаан болоод байна гэдгийг учир мэдэх хүмүүс тайлбарлаад байгаа. Эндээс харахад нэршил тойрсон луйвар, залилан гэж ойлгож болно доо.
 
Уг нь энэ нэршлийн асуудал 2013 онд сөхөгдөж, их яригдаж байсан юм. Тухайн үед  ШӨХТГ-аас Монголын Үндэсний их сургуулийг нэрээ өөрчлөхийг шаардаж байсан. Тодруулбал, Монгол Улсын их сургууль гэсэн ижил төстэй нэрийг бусад хуулийн этгээд буюу Монголын үндэсний их сургууль улсын бүртгэлд бүртгүүлэн ашиглаж байсан нь тогтоогдсон.
Шалгалтаар Монгол Улсын их сургууль нь 1942 онд үүсгэн байгуулагдсан, нийтийн өмчид суурилсан олон улсад “The National University of Mongolia” гэсэн англи нэрээр танигдсан байтал дээрх сургууль хуулийн этгээдийн нэрийг 2012 онд улсын бүртгэлд бүртгүүлж мөн нэрийг ашигладаг байсан нь тодорхой болжээ. 

Энэ байдал нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.4-т ”...аж ахуй эрхлэгчийн нэр,....-ийг хуулбарлах-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн тул тус сургуулийг нэрээ солихыг үүрэг болгосон ч өнөөдрийг хүртэл 6 жилийн хугацаанд нэрээ солиогүй л байна.
 
Хамгийн гол нь МҮИС нэрээ МУИС-ийн нэр болгон барьж бусдыг төөрөгдүүлж, итгэлүүлж, элсэлт авахгүй байхыг Үндэсний их сургуулиас хүсье. Түүнчлэн салбарын сайд нь энэ асуудлыг анхааралдаа авч, цэгцлэхийг бас хүсч байна.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • LUIVARCHIN SURGUULI 2018-07-05 09:45:06
    Okhin mini ongotsnii uilchlegchiin angid orno geed yamnaas asuusan chini tiim mergejleer surgalt yvuulakh zuvshuurulgui gesen.
    202.21.117.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Баттогтох 2018-07-03 13:23:03
    Манай хэд хэдэн шавь ロМҮИС - ийг төгссөн. Байсхийгээд амраад нутагтаа ирчихсэн байдаг. Баяр болгоноор олигтой сургууль яавч биш юм шиг санагддаг.
    66.181.161.55
    Мэдэгдсэн Хариулах
  • boliochee 2018-06-12 13:05:46
    ix deed surguuliinhaa yalgaa zaagiig gargaachee, utgaa aldlaa, ulaan noil xvvxdvvdiin tarhiig ugaaj chanargavi xvn gargadag iimerhvv surguuliudiig bvvr haah her...
    112.72.14.182
    Мэдэгдсэн Хариулах
  • Асаа 2018-06-12 09:09:38
    Оркуудын их сургууль
    27.123.214.115
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-06-12 04:02:06
    Залуус аа.Одоо их сургуульд суралцаж амьдралаа бүү үр.
    124.158.90.3
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-06-12 01:10:54
    энэ Мүүс гэх сургууль шал хогийн газар байна лээ нхсэнийх нь үндэсний байхав их сургуулийн нэрийг ашиглаж баахан хүүхэд цуглуулсан. ТОРГОХ хэрэгтэй.
    202.179.26.77
    Мэдэгдсэн Хариулах
  • Urge n 2018-06-12 01:10:36
    Neriig n soliulah Heregtei
    202.9.40.160
    Мэдэгдсэн Хариулах
  • Кюмуүн 2018-06-11 20:30:02
    Энэ баруун аймгийнхан, Үвс кюмүүс л Ү У үсгийг ахдуурууд байнаадаа
    81.65.90.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2018-06-11 14:12:59
    Мал юмуу хужаа юумуу У,Ү үсгээ ялгадаггүй тэнэгүүд их болжээ яахаараа улс, үндэсний гэсэн үгнүүд ижилхэн болчихдог юм монголоо мэдэхгүй малнууд сурвалжлагчаа
    112.72.11.116
    Мэдэгдсэн Хариулах
    • !!!!! 2018-06-11 16:30:12
      Англи хэлэнд орчуулахаар 2 уулаа ижил орчуулагдаж байгаад гол нь байгаа юм.
      66.181.184.34
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-06-11 14:02:33
    төгссөн оюутнууд нь бүгд ажилгүй ямар ч ашиг байхгүй мэрэгжил заадаг хувийн сургуулиудыг хаах хэрэгтэй
    112.72.14.144
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-06-11 11:19:41
    Хувийн сургууль байж өөрийгөө улсын үндэсний сургууль гэж нэрлэх нь жинхэнэ хошин шог
    66.181.186.176
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2018-06-11 11:04:27
    дээрх сургуулиас гадна Улаанбаатарын Их сургууль нэртэй 2 сургуулийн нэрийг мөн өөрчлээчээ.Ялангуяа Солонгосын хөрөнгө оруулалттай ОУУИС-ийн сургалт маш муу.???...
    66.181.165.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Ахмад хүн 2018-06-11 09:41:20
    Монголд одоо 4 жил сургаад бакалаврын зэрэг олгодог бүх сургуульд "Их сургууль" гэдэг эрхэм цолыг хүртээсэн байна. Магадлан итгэмжилсэн хүмүүсийг АТГ-аар шалг...
    182.160.36.54
    Мэдэгдсэн Хариулах
  • arai dendenee 2018-06-11 08:51:54
    mungunii tuluu ajilladag chanargvi surgalttai iimerhvv surguulintsaruudaas ulaan noiluud tugsuj garaad ajilgvichvvdiin egneeg nemdeg bolson, bur musun haaj hori...
    112.72.14.206
    Мэдэгдсэн Хариулах
  • БААТАР 2018-06-11 07:56:53
    САНААТАЙГААР ИЙМ НЭР СОНГОЖ АВСАН БАЙГАА ЮМ. ХАМГИЙН ТОМ СУРГУЛЬ ЭНЭ ТЭР ГЭЖ РЕКЛАМДАНА. СУРГУУЛИЙН ТОМЫГ БАЙШИНГИЙН ТОМ, ОЮУТНЫ ТООГООР ХЭМЖДЭГГҮЙ
    202.21.96.18
    Мэдэгдсэн Хариулах
  • х 2018-06-11 06:30:10
    Хятад руу авч явж сургуулд оруулаад өгнө мөнгөтэй нь л өгчих шанхайд сургуулд тэтгэлэгтэй оруулна гэсэн хувь хүн б.а энэ зөвүү
    112.72.8.98
    Мэдэгдсэн Хариулах
  • эмч 2018-06-11 06:18:53
    ангаахын 13 их сургууль байна арай их биш үү
    202.21.106.113
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-06-11 06:15:43
    er ni mongold deed bolovsrol zavharsnii neg gerch sh dee said ni yu ch hiihgui yumdaa
    175.38.88.125
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-06-11 06:02:27
    hi. У, Ү гэсэн үсгүүдийг ялгаж уншиж чаддаггүй юм уу
    202.70.43.74
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2018-06-11 08:02:31
      Гол нь "МУИС"-ийг олон улсад “The National University of Mongolia” гэж бичдэг учраас ижил нэртэй болчихоод байгаа юм. МҮИС-ийнхан зальтай байгаа биз?
      27.123.212.140
      Мэдэгдсэн Хариулах
  • marlaa 2018-06-11 05:59:51
    masn zob zuil hondson bna, bas gadaadiin ner hauag hudlaa barisan dund surguuliud olsnirloo, Amerik Mongoliin hamtarsan surguuli geh met, snal hudlaa iim zuilee...
    66.181.190.36
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-06-11 05:42:12
    монголд хамгийн олон ажилгүйчүүд бэлтэгдэг МҮИС гэгчид бүү ороорой мөнгөний төлөө сүргүүль шүү
    103.26.194.91
    Мэдэгдсэн Хариулах
  • enkhee 2018-06-11 05:20:19
    би бүр МҮДИС байх үед л андуураад байсан хахахахаь энэ олон замбараагүй сургуулиуд бүр толгой эргүүлчихлээ.
    202.131.241.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Ямар ч тэнэг юм бэ! 2018-06-11 05:13:00
    Тэр МУИС болон улсын нэртэй бусад сургуулиуд чинь дампуурал зарлах дээрээ тулаад, хэрэлдээд байгааг ТВ-ээр үздэггүй юм уу? Санхүү, эдийн засгийн их сургууль, Х...
    103.26.194.228
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-06-11 04:41:33
    Монголын ууган сургуулийн нэрийг адилтган өгч иргэдийг шулж залилж байгаа хүмүүст хариуцлага тооцооч ээ. Үүнийг анхаардаг, таслан зогсоодог шударга төр байна уу...
    103.9.90.98
    Мэдэгдсэн Хариулах
  • bilegee 2018-06-11 04:31:59
    Surjin nertei chanargui huviin ih deed surguuluudiig tsegtsleh tsag ni bolson Bolovsrol bol biznes bish
    122.201.31.23
    Мэдэгдсэн Хариулах
  • АА 2018-06-11 04:25:45
    СЭРҮҮЛЭГ СУРГУУЛЬ БИЗ ДЭЭ. БАЯН БАЗАРАА МАКРОНАЛЬДС ГЭДЭГ ЮМ БАЙГУУЛААД АЛУУЛАХ ШАХААГҮЙ ЮУ. БРЕНДТАЙ ТӨСТЭЙ НЭР ӨГДӨГ ЭРЭЭНИЙ ХУЖАА АРГА ДАА.
    66.181.185.165
    Мэдэгдсэн Хариулах
    • irgen 2018-06-11 06:32:15
      yag zuw hellee. chanargvi mungunii surguulid orj amidralaa vreed hereggvi shvv zaluuchuudaa,,,
      112.72.14.206
      Мэдэгдсэн Хариулах
  • Tiim 2018-06-11 04:18:54
    МҮИС гэж хамгийн том нэртэй, хамгийн муу сургуульдаа. Муу юмыг сайн рекламддаг гэж үнэн үг. Арай л биш сургууль
    64.119.19.196
    Мэдэгдсэн Хариулах
  • unshigcn 2018-06-11 04:10:39
    uag uneniig bicnsen baina Cnanar muu surguuli manai uugan surguuliin neriig ashiglaj teerelduulj baigaag olon jiliin emne humuus yarij baisan
    202.21.117.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Бигэр 2018-06-11 04:05:29
    Юун нэрийг нь солих. Сургалтын төлбөрөөр бизнес хийдэг, хувийн их дээд сургууль байгуулсан шулаачдын бизнесийг хаах хэрэгтэй.
    112.72.14.247
    Мэдэгдсэн Хариулах
  • KAKA 2018-06-11 03:58:42
    Hiih ymaa olj yadsan Setguulch we. Uls oron hund bhd oor bichih ym alga uu
    66.181.160.9
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-06-11 03:49:30
    Surtei ner ugsun yum dee taaruuhan surgalttai huviin surguuliig undesnii gej tsolloj bgaa ni unend niitsehgui bna
    66.181.185.174
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2018-06-11 02:32:59
    Ene met ard irgediig toorogduulsen neg ih deed surguuli bugdiig ni dahin Atestatchilaad zegzleh zag ni bolsoon arai l ezengui Tor shig baina daa !!!!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Төрөө 2018-06-11 02:29:50
    Хэрэггүй дээд сургуулиудаа шууд хаа. Нормативээр 7 дээд сургууль байхад хангалттай.Бусдын хааж, техникуум, ТМС болгох хэрэгтэй.Ард түмний баялагийг устгагч дээд...
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах